Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 7 дахь өдөр


"Энхийн Жонон"


Бурхан эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан Энхийн Жонон хэмээгдэх бяцхан Хүү төрөх талаар илчилсэн байдаг. Еврей хэлнээ "Жонон" ("саар") гэдэг үг нь ахлагч эсвэл удирдагчийг тодорхойлдог, "энх" ("шалом") бол "төгс" гэсэн утгатай. Есүс энэ дэлхий дээр ирэх үед Тэр эмтэрсэн дэлхийг, биднийг дахин бүрэн болгохуйц байр сууринд хүргэхэд удирдахаар иржээ. Тэрээр Бурхантай биднийг эвлэрүүлж, гэмээс маань болж үүссэн ангалийг холбох замыг авч ирэхийн тулд ирсэн. Есүс бидний санаа зовнилыг багасган, саруул ухааныг бидэнд өгөхийн тулд ирсэн. Христийн мэндэлсэн баяраар Түүний авч ирсэн амар тайван нь ямар ч эмх замбараагүй байдал биднийг тойрон хүрээлж байсан хамаагүй сэтгэл хангалуун байдал, Түүн дотор амрах боломжийг бидэнд олгожээ.


Энэ үед та-өвчин, эмтэрсэн харилцаа, сэтгэлийн хямрал эсвэл ганцаардал зэрэг ямар ч зүйлтэй нүүр тулж байсан хамаагүй-яг хаана байгаа тэр л газартаа Есүсийн амар тайванд таныг тайтгаруулах боломжийг олго. Бүхэл бүтэн байдлыг мэдрэхийн тулд бэрхшээл чинь үгүй болох шаардлагагүй. Есүс сүнсийг тань Өөрийнхөө хайраар дөлгөөн болгож, Түүнд итгэх итгэлийг тань төгс болгохыг хүсэж байдаг. Та Түүн дотор бүрэн бүтэн болох замаар энэ шуургыг давах боломжтой.


Залбирал: Есүс ээ, надад амар тайвныг өгөхөөр ирсэний тань төлөө Танд талархъя. Надад юу ч тохиолдож байсан Таны дотор амарч болох юм байна гэдгийг би өнөөдөр ойлголоо. Айдас эсвэл дарамт миний амар тайванд заналхийлэх үед Таны доторх аюулгүй байдал руу гүйхэд надад туслаач. Таны л дотор боломжтой байдаг бүрэн бүтэн байдал руу сүнсийг минь хөтлөн дагуулаач.


Өнөөдрийн зургийг эндээс татаж авна уу. 


Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна