Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 6 дахь өдөр


Хаадын дээд Хаан 


Дуулал 72-р бүлэг Давид хаан хүү Соломоныхоо төлөө, тэрээр израилийн агуу хаан болохын төлөөх залбирлаар эхэлдэг. Дуулал ном цааш үргэлжлэх үед, Давид төгс Хааны талаар зүүдлэн, Есүсийн хаанчлалаас юу нь биелэх талаар эш үзүүлж байгаа нь гардаг. Есүсийг төрөхөөс 950 гаруй жилийн өмнө Давид, Хаадын Хааны төгсөшгүй хаанчлалыг олж харсан. Тэрээр ядуус, гачигдагсдыг өршөөж, гачигдагсдын амийг авран, дарамт хүчирхийллээс аврах бөгөөд Тэдний ард түмэн Түүний нүдэнд үнэтэй гэдэг нь илт байх болно. Энэхүү зорилгын улмаас, бүх хаад Түүнд сөгдөн, бүх үндэстэн Түүнд үйлчлэх болно хэмээн Давид тунхагласан.


Бурханы ард түмнийг гэсэн гүн хайр, энэрэл, халамжийг, мөнхөд ялагдах дарамт хүчирхийлэл бол төгс Хааны тэмдэг-ёс зүйн шүүлт болон Өөрийгөө үл хайрлах байдал нь хэзээ ч өөрчлөгддөггүйг Давид ухаарсан байлаа. Аврагч энэ дэлхий дээр ирсэн мөчийн хажуугаар Христийн мэндэлсэн баяр бол мөнхийн улсын агуу Хааны өв залгамжлалын эхэн үеийг тодруулсан баяр аж. Дэлхийн хаад, хаанчлалууд устан өнгөрснөөс ч хойш Есүс үргэлжлүүлэн хаанчилсаар байх бөгөөд Түүний төгс хайран дор бид мөнхөд амьдрах болно.


Залбирал: Есүс, Таныг би энэ дэлхий дээр болон мөнхийн улсад ч тэр амьдралын минь Хаан гэдгээр магтан хүндэлж байна! Энэ дэлхийн эмтэрсэн байдал нуран унах үед удирдлагын тань цэвэр ариун байдлыг мэдрэхийг би тэсэн ядан хүлээж байна. Энэ дэлхий дээр ирсэнд тань, бидний дунд хаанчлалаа тогтоох аянаа эхлүүлсний тань төлөө Танд талархъя. Миний төлөө гүн анхаарал тавьж, миний Хаан болохынхоо хувьд үргэлж намайг хамгаалах учраас би үнэхээр талархаж байна. Би Танд хайртай, Таны төгс арга замд би өөрийгөө даатгаж байна.


Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна