Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 9 дахь өдөр


Зорилготойгоор зэвсэглэгдсэн


Бурханы хамгийн анхны амлалт биелэгдэх цаг нь ирээд байлаа. Удахгүй гэм нүгэл ялагдах болно, гэвч эхлээд Аврагч эхийнхээ хэвлийд бий болох хэрэгтэй байлаа. Өөрийнхөө төлөвлөгөөг Мариад илчлэхээр тэнгэрулсаас тэнгэрэлчийг илгээж байхдаа Бурхан ямар ихээр баярлан хөөрч байсан бол гэдгийг та төсөөлж чадах уу? Хэдэн мянган жилийн туршид бэлтгэн байсан цаг мөч ирээд байлаа!


Мариагийн талаар тунгаан бодоцгооё: залуу, даруу төлөв хэдий ч Бурханы нигүүлслийг хүртсэн нэгэн. Тэрээр түүн рүү тэнгэрэлчийг илгээх үедээ тухайн тэнгэрэлчийг хайрын үгсийн хамт илгээжээ. Тэр сонгогдсон нэгэн бөгөөд айх ямар ч зүйл байхгүй болохыг нь түүнд мэдэгдсэн. Түүнийг эргэлзэхээс нь эсвэл өөртөө итгэлгүй байдал гэтэн орж ирэхээс нь өмнө түүний амьдрал дахь Түүний зорилгыг дагуу алхахад Мариад шаардлагатай итгэлтэй байдлыг Бурхан өгчээ.


Христийн мэндэлсэн баяр дөхөн ирэх үед та өөрийгөө Мариагийн оронд тавьж үзээд, энэ л хормын талаар сайтар тунгаан бодоорой. Бурханаас олгогдсон зорилгыг олж мэдэх үед ямар гайхамшигтай магадгүй айдас төрүүлэм байсан талаар эргэцүүлэн бодоод үз. Тэр Мариад зориулсан тэнгэрлэг зорилготой байсанчлан Бурханд танд зориулсан тэнгэрлэг төлөвлөгөө бий гэдгийг ойлгох нь маш чухал. Тэрээр түүнийг сонгон, гайхамшигт төлөвлөгөөгөө түүнд найдан өгсөнчлөн Тэр ч бас таныг сонгосон бөгөөд ямар нэгэн гайхамшигт зүйлийг танд найдаг өгсөн юм! Таниар юу хийлгэхээр бүтээснийгээ илчлэн харуулахыг Бурханаас гуйн залбир, үүнийг хийхэд шаардлагатай зүйлээр Тэр таныг зэвсэглэх болно гэдэгт итгэлтэй бай.


Залбирал: Ааваа, Есүс хэмээх гайхамшигт бэлгийг өгсний төлөө Танд талархъя. Энэ дэлхийд Түүнийг авч ирэхээр Мариагийн адил эмэгтэйг сонгосны тань төлөө Танд талархъя. Хамгийн агуу гайхамшгийнхаа сав суулга болгон та түүнийг ашиглажээ. Надад тэнгэрлэг зорилгыг өгсний тань төлөө Танд би талархъя. Энэ баярын үеэр тэмцэлдэхээ болиход, Таныг эрж хайхад, Таныг улам илүүгээр таньж мэдэхэд надад туслаач. Христийн мэндэлсэн баярын зорилгод анхаарлаа хандуулах үед минь надад зориулсан Өөрийнхөө зорилгыг улам илүүгээр илчлэхэд энэ баярыг ашиглаач.


Эндээсѳнөөдрийн зургийг татаж авна уу.


Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна