Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 8 дахь өдөр


Агуу солилцоо


Бидэнд хүлээн зөвшөөрөлт, амар тайван, эдгэрэл ба уучлалын бэлгийг өгөхөөр Есүс энэ дэлхий дээр ирсэн хэдий ч энэ бэлэг тийм хямдхан байгаагүй юм. Есүсийн бидэнд өгөхөөр ирсэн зүйлийг бид хэзээ ч өөрсдөө олж авч чадахааргүй байсан, талархах зүйл гэвэл бид үүнийг өөрсдөө олж авах шаардлагагүй болсон. Өөрсдийн маань сайн үйлсээс биш харин Есүс бидний өмнөөс хамгийн адгийн татгалзлыг Өөрөө туулах замаар төлөөсийг төлсөн учраас одоо Бурхан биднийг хүлээн зөвшөөрдөг. Бидний гэмийг хучин, үхлийг ялан улмаар биднийг аминд хүргэхийн тулд Есүс үхлийг сонгожээ. Эш үзүүлэгч Исаиа бидний гэмийг "гэм буруунууд" ба "хууль бус явдлууд" хэмээн нэрлэсэн нь - мөн чанартаа бидний гэмт хэргүүд, бидний сул дорой байдлууд маань аж. Эдгээр гэм нүглүүд нь бидний хэзээ ч буцаан төлж чадахааргүй тийм өрийг үүсгэн бий болгосон боловч Есүс Өөрийнхөө төгс байдал дотроо үүнийг эргүүлэн төлжээ. Тэр шархлагдан, эмтрэхээр дэлхий ертөнцөд төрөхийг Есүс сонгосноороо бидэнд амар тайван, эдгэрлийг авч ирсэн юм.


Исаиа 53-р бүлэгт Бурханы агуу солилцоог дүрсэлжээ: Бид бүхний гэмийн төлөөс нь Есүсийн амь байлаа. Христийн мэндэлсэн баярын төлөөс юу болохыг Есүс мэдэж байсан бөгөөд үүнийг сонгосноор бид Түүнийг, Түүний бидэнд боломжтой болгосон мөнх амийг сонгох боломжтой болсон юм. Энэ баярын үеэр та дараах зүйлийг санаарай: Есүс Христ мэндэлсэн баярыг сонгосон учраас л бид уучлагдах, эдгээгдэх мөн чөлөөлөгдөх боломжтой болсон.


Залбирал: Есүс ээ, миний өрийн төлөөс болгон Таны өргөсөн амийн төлөө талархаад ч баршгүй. Тангүйгээр би алдагдсан нэгэн байх байсан. Та миний Амар тайван, миний Эдгээгч, миний Аврагч учраас Таныг би магтъя! Христийн мэндэлсэн баярыг сонгосны тань төлөө Танд би талархъя. Таны надад өгөхөөр ирсэн тэр бүгдийг хүлээн авахад, эргэн тойрныхонтойгоо тэдгээр бэлгүүдийг хуваалцахад надад туслаач.


Эндээсѳнөөдрийн зургийг татаж авна уу.


Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна