Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 3 дахь өдөр


Сунжирсан найдварын аврал


Дараах сургаалт үгийг та сонссон байх, "Сунжирсан найдвар зүрхний өвчин." Бурхан удаан хугацаагаар сунжирсан байсан найдварыг ялсан учраас Есүс төрсөн болохыг та мэдэх үү? Эхлэл номоос, Абрахам, Сара хоёр хэдэн арван жилийн туршид үр хүүхэд хүсэн байсан хэдий ч Сара хүүхэд олохгүй байсан болохыг бид уншдаг. Сараг 90 настай байхад нь Бурхан Абрахамд үзэгдэн, Сара Хүү төрүүлэх бөгөөд Хүүгээр нь дамжуулан Абрахамын үр удамтай Тэрээр мөнхийн гэрээг байгуулах болно гэж амалсан. Бурхан үүнийг хэлэхэд нь Сара дотроо инээж, "Хөгшин би, өтөлсөн эзэн бид хоёр яаж ч жаргах юм билээ?" гэв. Гэсэн хэдий Сара жирэмсэлж, хүү төрүүлдэг. Абрахам түүнийг "Исаак" буюу "инээмсэглэл" гэж нэрлэжээ, учир нь боломжгүй мэт санагдах нөхцөл байдлаас Бурхан Сарад агуу баяр хөөр, ялалтыг авч ирсэн юм.


Исаакын хүү Иаков байв, Иаков 12 хөвгүүдтэй байсан бөгөөд тэдний нэг нь Иуда байлаа. Иудагийн овгоос Давид хаан төржээ, Есүсийн эх Мариа Давидын удам (Түүний дэлхий дээрх эцэг Иосеф ч бас) байсан учраас Аврагч, Бурханы Абрахам, Сара хоёрт амласан амлалтын үр жимс байсан. Бурхан Сарагийн биеийг эдгээн, түүний хүслийг биелүүлэхийн хажуугаар түүний дотор яваандаа хүн төрөлхтнийг Өөртэй нь эвлэрүүлэх, мөнхөд орших гэрээг байгуулах үрийг суулгав. Хөгшин насандаа Сара хүүхэд төрүүлэх чадвар нь Есүсийн төрөлтийн түүхийг шагшин магтах өөр нэгэн шалтгааныг бидэнд олгодог.


Өнөөдөр та сунжирсан найдвартай нүүр тулан байгаа бол энэ үеэс тань таныг аврах аврал Бурханд бий болохыг, таны төсөөлснөөс ч хамаагүй дээр үр дүнг Тэр гаргах болно гэдэгт бат итгээрэй. Одоогоор та үүний зорилгыг нь олж харж чадахгүй байгаа ч нэг л өдөр та үүнийг олж харах болно. Бурханы амлалтаас чангаар зуур! Сарагийн нэгэн адилаар та үүнийг мэдрэх болно, "Хүсэл биелвээс амийн мод."


Залбирал: Ааваа, Үгэндээ хүрдэг Бурхан болохын тань төлөө Танд талархъя. Сарад амласнаа Та биелүүлсэнтэй адил, надад ч бас амласан амлалтаа биелүүлэх болно гэдэгт би итгэж байна. Амьдрал дахь хүнд хэцүү үеийг маань агуу зорилгынхоо төлөө ашигласны тань төлөө урьдчилан талархъя. Танд алдрыг авч ирэх үйлсийн нэгэн хэсэг болсон би үнэхээр ерөөлтэй.


Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу. 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна