Төлөвлөгөөний мэдээлэл

Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөөЗагвар

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

7-с 7 дахь өдөр

Хүндлэл, алдрын тань төлөө


Амьдралаа Есүст бууж өгөх гэдэг бол төгс төгөлдөр болгох амлалт биш; энэ бол үнэнч байдлын тунхаг юм.Энэ бол амьдрал дахь зөвхөн нэг хором биш. Бодол, мэдрэмж, хүслээ Түүний бидний амьдралд бэлтгэсэн төлөвлөгөө, зорилгод өдөр бүр бууж өгөх байдлаар зүрх сэтгэлийн шинэчилсэн чиглэл, тохируулга мөн. Амьдрал бол алхам бүртээ Түүнийг дагах замаар Есүстэй харицах харилцааны аян мөн. Түүнийг дагахад өдөр бүртээ амжилт гаргах байдлаар та эрх чөлөөт, үр жимс бүхий амьдралыг мэдрэх боломжтой.


Ямар ч шинэ зүйлийг сурахтай адилхан, Есүсийг дагаж сурах нь хүчин чармайлт, дадлагыг шаарддаг. Өдөр бүрээ бууж өгөх залбирлаар эхлүүлэх нь Бурхан юу хүсч буйд зүрх сэтгэлээ хөглөх гайхалтай арга зам мөн.Сүнслэг аяндаа төөрөх-хаана байгаа болон хэрхэн явж байсан замдаа эргэн орох талаар толгой эргэх нь амархан байдаг. Олон шалтгааны улмаас бид төөрөх эсвэл гацах боломжтой бөгөөд эргэн явж байсан замдаа орох энгийн арга зам бидэнд хэрэгтэй байдаг. Дараагийн удаа сүмийн сургаал дээр эсвэл Библи судлал дээр энэ нь ирэхийг зарим хүмүүс хүлээдэг. Заримдаа энэ нь хүнд хэцүү зовлонгоор дамжин ирдэг. Аянаа шинээр эхлүүлэхээр хүлээх шаардлага бидэнд байхгүй.


Зүрх сэтгэлээ дахин тохируулах өдөр тутмын энгийн арга замууд бол дараах арга замууд мөн. Хэрэв та ямар нэгэн спортоор хичээллэж байсан бол, ямар ч спортод өөрийн гэсэн "бэлэн байдлын" эсвэл эхлэх байршил гэж байдаг болохыг та мэднэ. Энэ бол дараа ирэх зүйлд бэлэн байх үндсэн эхлэлийн байршил юм. Жишээ нь, сагсан бөмбөгийн хувьд бэлэн байдлын байршлийг гурвалсан аюулын байрлал гэж нэрлэдэг. Тэр л байрлалаас та дамжуулах, шидэх эсвэл бөмбөг танд байх үед залах боломжтой байдаг. Товчоор хэлбэл, дараагийн хамгийн шилдэг үйлдэлд та бэлэн байна гэсэн үг.


Өдөр бүрийн аяндаа бэлэн байдалтай байх байрлал болох залбиралтай үүнийг зүйрлүүл. Энэ бол яв, үйлд, хэл, эсвэл өг гэсэн-өөрийнхөө хүчээс хамааралтайгаар байдаг чадлаараа хичээхийн оронд таны дотор орших Ариун сүнсний хүчээс хамааралтайгаар, тэр өдөр Есүсийн таниас хүсэхэд шаардлагатай-үйлдлийг үйлдэхэд бууж өгөх сүнслэг байрлал юм. 


Залбирал бол өнөөдөр Тэрээр таныг ямар ч байдлаар удирдсан, хараагаа Түүн дээр төвлөрүүлсэн, Түүнийг дагахад хөлөө тавьсан, гараа Түүнд үйлчлэхэд байрлуулсан байдалтайгаар зүрх сэтгэлээ Түүнийхтэй нийцүүлэх энгийн арга зам мөн. 


Хэрэв та үүнийг аль хэдийнээ хийгээгүй байгаа бол, та Есүсийн өмнө бөхийн, Ариун сүнсний хүчээр Түүний алдар, хүндийн төлөө та явж, үйлдэж, хэлж, өгөх болно гэдгээ, Түүнд бууж өгөхөө хэлэхийг хүсч байна уу?  


Тэгээд одоо үүнийг Түүнд бууж өгөх өдөр тутмын дасгал сургуулилтаа болго.  Яагаад өөрийнхөө шийдвэрийг найзтайгаа хуваалцаж, үүний адил үйлдэхэд тэднийг урамшуулж болохгүй гэж. 


Есүст бууж өгөхөд гүн шумбах 7 өдрийн аяныг дуусгасанд тань баяр хүргэе! Хэрэв та энэхүү залбирал болон Есүст бууж өгөх талаар улам илүүг олж мэдэхийг хүсч байгаа бол "Яв Үйлд Хэл Өг" номон дахь үзэл баримтлалуудын дэлгэрэнгүйг,  http://crustore.org/go-do-say-give.html ээс үз эсвэл http://KeithBubalo.com

дээрх блогийг минь сонирхоно уу
Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр ...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Cru-д бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.cru.org/us/en/pledge.html-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна