Төлөвлөгөөний мэдээлэл

Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөөЗагвар

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

7-с 3 дахь өдөр

Намайг явуулахыг хүссэн тэр л газар руу би явахыг болно



Нэг л газартаа гацахыг хэн ч хүсдэггүй. Зуршилдаа гацах эсвэл сэтгэл санааны хувьд гацахыг муу зүйл мэтээр бид ярьдаг. Гацах гэж ямар ч хөдөлгөөн эсвэл өсөлт гарахгүй байхыг хэлдэг. Сүнсний хувьд ч энэ нь мөн адилхан. Нүүрэлдэцгээе: хэзээ нэгэн цагт бид бүгд л сүнснийхээ аянд гацсан мэт мэдрэмжийг мэдрэх үе гардаг.Сайнмэдээ гэвэл Есүс биднийг хаа нэгтээ дагуулах үе шатандаа явж байгаа бөгөөд; Түүнийг дагах нь Түүний биднийг авч очих тэр газарт хүрэх зорилго бүхий санаа мөн, улмаар хэрэв бид Түүнийг сонсох юм бол нэг газраа удаан гацахаас энэ нь биднийг хамгаалдаг.



Үүнийг Абрам Эхлэл 12-р бүлэгт үйлджээ. Төрсөн хотдоо түүнийг "гацсан" байхад нь, Бурхан Абрамыг гайхамшигтай аянд гарч, төрөлх нутаг, гэр бүлээ орхин Бурханы түүнд үзүүлэх тэр газар нутагт оч хэмээн тушаадаг. Абрамын итгэлийн алхамын үр дүн нь Бурханыг хүндэтгэсэн шинэ үндэстэн, хүн төрөлхтний авралын төлөө Мессиаг авч ирэхүйц үр дүн байх болно.



Еврей 11:8-д, Абрам Бурханы үгийг дагасан бөгөөд "тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав" гэж хэлдэг. Тэрээр Бурхан биднийг хаашаа явахыг хүснэ тэр газар руу явах нь үнэн хэрэгтээ итгэлийн сорилт-бидний амьдралд зориулсан Бурханы агуу төлөвлөгөө, үүний ямар сайн болоход найдах мөн гэдгийг бидэнд үлгэрлэн үзүүлжээ. Итгэл шаардагдах нөхцөлд эрсдэл, зарим тохиолдолд айдас дагалддаг, учир нь энэ бүхэн хаашаа хөтлөхийг бид мэдэхгүй. Явахыг сонгох нь тэдгээр айдсуудтай нүүр тулахыг сонгож байгаа юм.



Энэ дэлхий дээрх үйлчлэлээ дуусгах замаар, Есүс дагалдагчиддаа дараах тушаалыг өгчээ: "та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун..." (Матай 28:19). Иохан 17-р бүлэгт Тэрээр Эцэгтээ хандан ийнхүү залбирдаг, "Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв." Есүс таныг хаашаа явуулахыг хүснэ тэр газар руу явах нь дагалдагч өөрөөр хэлбэл Есүсийн дагалдагчид болох ахан дүүсээ бэлтгэхэд зайлшгүй хүргэх болно. Харамсалтай нь ихэнх хүмүүс "дагалдагчдыг бэлтгэ" гэсэн Есүсийн тушаалыг үйлчлэл дэх ямар нэгэн онцгой билэг авъяас эсвэл мэргэжлийн албан тушаалын тодорхойлолт мэтээр ойлгодог. Гэвч дагалдагч бэлтгэхэд хувь нэмэр оруулах маш олон арга замууд байдаг.



Энэ нь бусдыг зочлох эсвэл зуучлан залбирахтай адил Есүсийн дагалдагч бүрийн хийвэл зохих үйлдлүүд мөн. Амьдралаа Ариун Сүнсэнд удирдуулахаар зам тавьж өгөх үедээ бусдыг дагалдагч болгон бэлтгэхийг оролцуулаад сүнснийхээ аянд Түүний таныг хаашаа явауулахыг хүсч буй тэр газар руу явах болно гэдгээ Есүст хэл. Өдөр бүр хэн рүү, хэрхэн үүний дагуу амьдрахад таныг удирдах боломжийг Түүнд олго.



Өнөөдөр та Түүний таныг явуулахыг хүсэх тэр газар руу та явах уу?



Есүсийн дагалдагч болохынхоо хувьд өнөөдөрт өөрчлөлтийг авч ирэхийн тулд ямар байр суурийг эзлэх боломжтой вэ гэдгийг Түүнээс асуу.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр ...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Cru-д бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.cru.org/us/en/pledge.html-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна