Төлөвлөгөөний мэдээлэл

Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөөЗагвар

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

7-с 5 дахь өдөр

Таны надаар хэлүүлэхийг хүссэн зүйлийг би хэлэх болно



"Зөвхөн та л ойн түймрээс урьдчилан сэргийлэх чадвартай" гэдгийг Смокей баавгай дал гаруй жилийн турш бидэнд сануулсаар ирсэн. Жижигхэн очноос болж үзэсгэлэнт ой устгагдан, бүхэл бүтэн хот ч устах аюултай. Бидний үг ямар их хор хөнөөлийг авч ирэх хүчтэй болох талаар Бичээст ч бас ижил төрлийн үг хэллэгээр тодорхойлсон байдаг: "Түүнчлэн хэл ч гэсэн биеийн жижиг эрхтэн атлаа агуу том зүйлсээр сайрхдаг ажээ. Харагтун, өчүүхэн гал ч ямар их ой модыг түймэрддэг билээ!"(Иаков 3:5)



Тийм их хор хөнөөлийг учруулах аюултайн хажуугаар, мөн бидний үг хэлнээс асар их сайн зүйл гарах боломжтой, соёлынхоо үнэ цэнийг даган дуурайх биш харин Есүс биднээр юу хэлүүлэхийг хүсч байна түүнийг хэлэх нь чухал. Бидний амьдарч буй ертөнц үзэн ядалт, атаа жөтөө, буруутгал, уур хилэнгээр тодорхойлогдсон үг хэллэгээр дүүрэн байдаг. "Зүрхнийхээ бялхалаар ам ярьдаг." гэсэн зарчмыг Есүс бидэнд өгсөн. Бид үнэнээс зайлсхийж чадахгүй; бидний дотор юу гүн оршин буйг үг хэл маань илчилж байдаг. 



Есүсийг дагах нь өдөр бүр бид юу хэлж ярьдагт маань хэрхэн нөлөөлдөг вэ бас яагаад? "Үг нь махбод болж, бидний дунд оршин..." (Иохан 1:14) хэмээн Тэрээр тодорхойлогдсон байдаг. Тэр бол Өөрийнхөө бүтээлтэй харилцах гол харилцаа холбоо мөн. "Нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ." гэж бидэнд хэлсэн байдаг. Тэр бидний дотор оршдог учраас бид ч мөн адил нигүүлсэл ба үнэний дагуу ярих ёстой. Есүсийн амьдрал зөвхөн хайрын дагуух, нигүүлсэнгүй үг хэлээрээ танигдсан байдаггүй харин Өөрийнхөө талаарх болон тойрон хүрээлэх хорвоо ертөнцийн талаарх үнэнийг өгүүлдэг байснаараа Тэрээр олонд танигдсан. 



Үйлс 1:8-д, Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж гэрчлэх болно гэж Есүс элч нартаа хэлсэн байдаг. Бид Түүний хүчинд бууж өгөх үед Түүний талаар бид бусдад ярихыг хүсч буйгаа олж мэдэх болно. Энэ нь бид бусдын дургүйг хүргэхүйц эсвэл тэднийг доромжилсон, тэдний айдсыг төрүүлэхүйц байдалтай байна гэсэн үг биш. Үнэн хэрэгтээ, үүний эсрэгээр: бид эелдэг, зөөлнөөр Есүс гэж Хэн болох, бидний амьдралд Тэр ямар өөрчлөлтийг авч ирсэн талаар хэлэх болно гэсэн үг. 



Гэвч Бурхан биднээр юу хэлүүлэхийг хүсч байгааг хэлнэ гэдэг нь тэдэнд Есүс гэж Хэн болохыг л хэлнэ гэсэн үг биш. Есүс тэдэнтэй хэрхэн ярих байсан тэр л байдлаар бусадтай ярихад үг хэлээ ашиглахыг хэлж байгаа юм: эелдэг зөөлөн байдал, уучлалыг илэрхийлэн, тэдний хэн болох, тэдний маш сайн хийдэг зүйлсийг нь батламжлах байдлаар ярихыг хэлж байгаа юм. Ингэснээрээ бид тэднийг ерөөж, тэдний сүнсний аяныг нь урамшуулдаг. 



Амьдралд тань буй хүмүүстэй хэрхэн ярьдагаа өөрчлөх шаардлага танд байна уу?Дараа тэдэнтэй ярихдаа та өөрөөр ярих боломжтой хэн нэгэн хүнийг бодож ол.



 <3>Өнөөдөр Бурхан таниар хэлүүлэхийг хүсэх зүйлийг та хэлэхийг хүсч байна уу?


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр ...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Cru-д бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.cru.org/us/en/pledge.html-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна