Төлөвлөгөөний мэдээлэл

Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөөЗагвар

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

7-с 6 дахь өдөр

Таны надаар өгүүлэхийг хүссэн зүйлийг би өгөх болно


Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ биднийг аврахын тулд өгсөн. Өгөх нь Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы зүрх сэтгэлийн гол цөм юм.Бурханы хайр нь өгөхтэй салшгүй холбогдсон бөгөөд нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөхийн ямар ч аргагүй.Есүсийг дагах нь бидний өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй өгөх байр сууринд биднийг хүргэдэг.


Есүс мөнгө ямар их татах хүчтэй болохыг сайн мэдэж байсан бөгөөд бидэнд хандан маш эрс шулуун мессэжийг үлдээжээ: "Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй" (Матай 6:24). Мөнгийг хүсэх хүсэл нь бидний дотор байдаг маш хүчтэй хүчин бөгөд Бурханыг бүрэн дагахад маань саад болдог зүйл мөн.


Энэхүү хүчтэй татах хүчийг бид хэрхэн ялан дийлэх боломжтой вэ?Энэ нь бусдад өгөхөөс ирдэг бөгөөд энхүү залбирлын бусад хэсгүүдийн нэгэн адилаар үндсэндээ энэ бол зүрх сэтгэлийн асуудал мөн. Мөнгөтэй байх нь буруу эсвэл муу ёрын зүйл гэж бидэнд хэзээ ч хэлээгүй. Мөнгийг хайрлахад л асуудал байгаа юм. Гэвч үнэндээ бидэнд байгаа бүх зүйл Түүнийх. Түүний хаант улсын хөрөнгө мөнгийг Түүний Нэрийг алдаршуулахуйц зүйлсэд хөрөнгө оруулахын тулд богино хугацаагаар захиран зарцуулах эрх бидэнд олгогдсон.Надад байгаа бүхэн зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлд захиран зарцуулахуйцаар минийх биш юм.


Израилчуудыг цөлөөр дөчин жилийн туршид тэнүүчлэн байх үед тэдний хамгийн ихээр олж сурсан зүйлсийн нэг нь тэнгэрулсаас Бурхад тэдний өдөр бүрийн хэрэгцээг нь хангах болно гэсэн амлалтаа биелүүлсэн гэдэг байв. Өдөр бүрийн талхныхаа төлөө залбир хэмээн Есүс бидэнд хэлсэн. Бурхан Өөрийнхөө хүмүүсийг харж хамгаалан байгаа. Амьдралынхаа өдөр бүртээ бид Түүний хайрын дагуух хангалтыг мэдрээсэй хэмээн Тэр хүсч байдаг. Энэхүү мэдрэмж нь зөвхөн мөнгөө биш харин өөрсдийнхөө амьдралыг-Түүнийг биднийг өгөөсэй гэж хүсэх зүйлсийг Түүнд болон бусдад баяр хөөртэйгөөр өгөхөд бидэнд туслах болно.


Ром 12:1-д "Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн." гэж хэлсэн байдаг. Үүний дүр зураг Хуучин гэрээн дэх өргөлийн тогтолцооноос үүдэлтэй.Бид олсон мөнгөө ч хүртэл оролцуулан өөрсдийнхөө бүхий л амьдралыг бүхлээр нь Бурханы өмнөх өргөлийн ширээн дээр тавих ёстой.


Өгөөмрөөр өгөх нь Бурханд талархах өгөөмөр дзрх сэтгэлээс ундран гардаг.Санхүүгээрээ эсвэл цаг заваараа туслахаар Бурханы таны зүрх сэтгэлд оруулах үйл хэрэг эсвэл хүний талаар авч үзэхэд зориулан тодорхой цаг гарга.


Өнөөдөр Бурханы таныг өгөөсэй гэж хүсэх зүйлийг та өгөх үү?


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр ...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Cru-д бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.cru.org/us/en/pledge.html-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна