Төлөвлөгөөний мэдээлэл

Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөөЗагвар

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

7-с 1 дахь өдөр

Эзэн Есүс ээ, би Таны өмнө бууж өгч байна.



Бууж өгөх гэдэг бол залгихад хэцүү үг. Энэ нь хожигдох гэдэгтэй адилхан сонсогддог бөгөөд хожигдогч мэтээр харагдахыг хүсдэг хүн гэж нэг ч байхгүй. Бурханы өмнө бууж өгөх нь яагаад тийм хэцүү байдагт гайхаад байх зүйл үгүй. Түүнд бууж өгөх нь бидэнд тийм ч таатай зүйл биш мэтээр бидний мэдрэхүй бидэнд хэлж байж болох юм. Магадгүй Тэр бидэнд уурласан байж болох юм эсвэл бид хүссэн зүйлээ олж авах хяналтгүй болж болох юм. Гэвч Есүст бууж өгөх нь бидний тусын тулд зүйл байдаг болохыг Бичээс бидэнд хэлдэг.



Бүтээлийн дээгүүрх хамгийн агуу, бүрэн эрх мэдлийг Бурхан Есүст олгожээ.Хүлцэнгүй бас үнэнч байдлын тэмдэг болох өвдөг сөгдөх нь ертөнцийн хамгийн эрх мэдэлт Нэгэнд хариу үзүүлэх зүйтэй үйлдэл мөн.Үүнийг бид хаад эсвэл хатад болон тэдгээрийн харъяат иргэдийн хоорондох харилцаанаас олж хардаг. Гэвч биднийг захирагч Нэгэн болох Есүс бидэндтэй төгс эелдэг хайраар бидэнтэй харьцах болно гэдгийг мөн хэдийгээр зарим үед хэцүү, зовлонтой байх үед ч бидний амьдралд зориулсан Түүний төлөвлөгөө үргэлж сайн сайхан байдгийг бид мэднэ.



Бурхан биднийг бүтээсэн бөгөөд гэмийн шийтгэл болоод боолчлолоос чөлөөлсөн. Тэрээр бидэнд эрх чөлөөт, үр жимсээр дүүрэн амьдралыг амласан. Ямар хүлцэнгүй байдлыг Түүн дээр авч ирэх вэ хэмээн айж бэмбэгнэх шалтгаан бидэнд байхгүй. Тэрээр бидний амьдралыг улам илүү зовлонтой байлгахыг хүсдэггүй, харин ч хайраар тодорхойлогдсон хаанчлалыг мэдрээсэйгэж биднээс Тэр хүсдэг.



Есүсийг бүхий л зүрх сэтгэлээсээ дагах нь Түүнд хүлцэнгүй байхыг шаарддаг. Өөрсдийнхөө хүсэл, Түүнийг дагах хоёрыг нэг зэрэг хийх боломжгүй. Эдгээрийг хоюуланг нь хийхийг хичээх нь улам илүү үймээн, стрессийг үүсгэх болно. Тэрээр биднийг хааш нь дагуулахыг бид мэдэхгүй хэдий ч Тэр бол сайн Бурхан, итгэмжит Нэгэн гэдгийг нь бид мэднэ. Тэрээр биднийг сайн үйлийн төлөө бүтээсэн бөгөөд үүний төлөө Тэрээр биднийг аль хэдийнээ бэлтгэсэн ажээ.



Таны төсөөлөхөөс ч хамаагүй илүү хамгийн шилдэг газар руу таны амьдралыг хөтлөх жолоог нь бид Түүнд атгуулах цаг одоо ирээд байна.



Есүст бууж өгөх өдөр бүрийн залбирлын хэллэг бүрийг дараагийн 6 өдөр судал, энэ нь Түүнтэй алхах алхааг чинь эрс өөрчлөх боломжтой.



Эзэн Есүс, би Танд бууж өгье.



Ариун Сүнсний тань хүчээр, би…



намайг явуулахыг хүссэн тэр л газар руу би явъя,



надаар хийлгэхийн хүссэн тэр зүйлийг би хийе,



надаар хэлүүлэхийг хүссэн зүйлийг би хэлье, бас



надаар өгүүлэхийг хүссэн тэр зүйлийг би өгье.



Таны хүндэтгэл, алдрын төлөө. Амен.






Есүсийг Аврагч Эзнээ хэмээн бууж өгч өвдөг сөгдөхөд та бэлэн байна уу?  Хэрэв таныг ямар нэгэн зүйл хойш нь татаж байгаа бол, үүнийгээ Түүнд зүгээр л өгүүлэн хэл эсвэл үүнийг юу хийхэд хэцүү болгож байгаа талаараа тайлбарлан захиа бич.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр ...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Cru-д бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.cru.org/us/en/pledge.html-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна