Төлөвлөгөөний мэдээлэл

Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөөЗагвар

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

7-с 2 дахь өдөр

Ариун Сүнсний хүчээр



Та өөрийгөө амьдралынхаа хамгийн урт аянд гав ганцаараа явж байна гээд төсөөлөөд үз. Ярих хэнч байхгүй, туслах хүн нэг ч байхгүй бас энэ аяныг хамт таалан туулах хэн ч байхгүй. Энэ үнэхээр гунигтай, юунаас ч хэцүү аян байх болно. Харамсалтай нь Ариуйн Сүнсээр дамжин ирэхээр амлагдсан хүч, тайтгарууллыг мэдэрч чадахгүйгээр амьдардаг олон Христитгэлтнүүд байдаг. Үзэж туулсан туршлагаараа ихэнх хүмүүс Есүс тэдэнтэй хамт байхгүй мэтээр аянаа туулдаг.



Үүний үр дүнд, аян замаа бид өөрсдийнхөө хүчээр ихэнхийг нь туулахыг хичээх гээд байдаг. Зориулалтын эргүүлэг, Есүсийн адил болохыг улам илүүгээр хичээж зүтгэх нь санаагаар уналтаар дуусгавар болдог. Ийм аргаар Бурханд бууж өгсөн амьдрал нь болж бүтэхгүй, санаагаар унах мэт санагдах тийм мэдрэмжийг үр дүнд нь авч ирдэг.



Иохан 13-17-р бүлгүүдэд, өдөр бүр дагалдагчидтайгаа хамт бараг гурван жилийг өнгөрүүлснийхээ дараа Есүс тэднийг Өөрийнхөө бие махбодын оршихуй үгүй амьдралд бэлтгэдэг-Түүнийг даглдагчид болохынхоо хувьд бидний өнөөдөр үзэж туулж байгаа амьдрал юм. Тэрээр тэдэнтэй дахин дахин Ариун Сүнсний талаар ярьдаг. Ариун Сүнс тэдниы дотор мөнхөд оршин, тэдэнтэй хамт мөнхөд байх болно. Тэрээр Ариун Сүнсийг үнэний Ариун Сүнс, туслагч, Есүсийн талаар ярих нэгэн, тэднийг гэмээс сэрэмжлүүлэх нэгэн, тэднийг үнэн рүү дагуулах нэгэн хэмээн нэрлэсэн байдаг.



Иохан 15-р бүлэгт, Есүс үүнийг усан үзмийн мод болон мөчрийн сургаалт зүйрлэлээр тайлбарладаг. Тэрээр энэхүү өдөр бүрийн холбогдолтыг Түүний "дотор байх" гэж нэрлэдэг. Тэр бол усан үзмийн мод, бид бол мөчрүүд. Бид гэмээ хүлээн зөвшөөрөн улмаар Түүнтэй болон, Түүний амьдрал, хүч чадалтай дахин холбогдох замаар Түүний дотор байх ёстой. Ариун Сүнс бидний дотор оршдог учраас энэ нь бидний хувьд боломжтой зүйл. Бид Түүнтэй холбогдсон хэвээр байх үед усан үзмийн модны бохь мөчрийг даган урсах мэт Түүний амь биднээр дамжин ундарч байдаг. Энэхүү аяныг туулахаар ганцаараа яваа хүмүүс бод бид биш.



Тэгээд зан чанарыг маань өөрчлөхөөр Ариун Сүнсний хүч биднээр дамжин ажилаа хийдэг. Яг л мөчрүүд шиг усан үзмийн мод болох Есүстэй холбогдсон хэвээрээ байх үед мөчрүүд болох бид Есүсийн амьдралтай холбогдсон гадна талдаа үр жимсийг ургуулах болно.Бид Түүн дотор байхад анхаарлаа хандуулах үед Христитгэлт хүний үр жимс ургуулалт эхлэх болно.Бид Түүн дотор байхыг мартаад, гадна талдаа үр жимс ургуулахыг хичээх дээр анхаарлаа төвлөрүүлэх үед бид санаагаар унаж эхэлдэг.



Үлэмж их үр жимсийг ургуулах, мөн нас бие гүйцэж торних гэдгээрээ олонд танигдсан зүйл нь цаг хугацаа шаарддаг зүйл.Аяныхаа туршид өөртэйгээ болон бусадтай тэвчээртэйгээр ханд-үр жимс аяндаа ургах болно.



Ариун Сүнсний хүч таны амьдралыг Есүсээр дүүргэхийг итгэлээрээ та өнөөдөр тунхаглах уу?



Яг одоо илэрхий байгаа гэм нүглийнхээ төлөө гэмшихэд зориулан хэдэн хормыг зарцуул; тэгээд таны дотор Түүний Ариун Сүнсийг шинэчлэхийн хамтаар амьдралыг тань үерлүүлэхийг Есүсээс залбиран гуйгаарай.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Go Do Say Give: The Freedom Of Surrender To Jesus

Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр ...

More

Энэхүү төлөвлөгөөний төлөө Cru-д бид талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.cru.org/us/en/pledge.html-д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна