Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 1 дахь өдөр

Бага насны сайхан дурсамжууд маань Ийсли эмээгийн хөдөө гэр дэх бат бөх савлуур сандалд төвлөрсөн байдаг. Эмээ маань гал тогоогоо улаан өнгөөр будахаар шийдэхдээ тэр савлуур сандлыг ч бас улаан өнгөөр будахаар шийдэж билээ. Тэр л сандал дээр хөлөө ачин сууж, савлан шинжлэн харж, савлан бусдыг сонсож, савлан гал тогооны соёлыг тааламжтайгаар тогтоож байсан үе мөн ч олон байлаа. 



Ярих зуураа зуухан дээрх тогооны таган доороос савсах уур, гал тогооны тавцан дээрх тогон хайруулын тавганд тахиа шаран яаравчлах эмээгээ одоо ч би харж байна. Хүмүүстэй байх нь эмээд маань эрч хүчийг өгдөг байв. Тэр надад хайртай байсныг нь би мэддэг байсан бөгөөд би түүнд бүхий л зүрхээрээ хайртай байлаа.



Ийсли эмээ маань Тэнгэрулсад одоод олон жил болсон хэдий ч тэр л савлуур сандалд өрнөсөн харилцан ярианууд одоо ч миний санаанаас гардаггүй бас одоо ч хүртэл намайг урамшуулан босгосоор байдаг. Энэ бол миний үнэт өвийн нэг хэсэг мөн.  



Хэдэн жилийн өмнө ээж маань надад эмээгийн улаан сандлыг бэлэглэж билээ--үнэнээ хэлэхэд би үүнийг авахаар гуйсаар байсан бөгөөд ээж минь эцэстээ надад өгсөн юм! Савлуур сандал гал тогооны маань гол төв бөгөөд ном чангаар унших, гэр бүл, найз нөхөдтэйгөө сонин сайхнаа хуваалцах, ач зээгээ савлуурдах тохь тухтай газар минь билээ. Би тэр сандал дээр суугаагүй байх үедээ, зүрх минь хүсэн хүлээж, тэр л газар руу тэмүүлэн байдаг. 



Улаан сандал дээр суух нь эмээтэйгээ маш сайхнаар нөхөрлөх, өнөөдөр хайртай хүмүүстэйгээ гэртээ тухлан суух боломжийг олгосонтой адилхан Библиэ нээх нь Эзэнтэй хэсэг хугацаанд айлчлах хамгийн шилдэг суудал руу биднийг хөтөлдөг. Бид Түүнтэй хамт суухгүй байх үед, Түүний уудам зүрх сэтгэл биднийг хүсэн хүлээж, бидэн рүү тэмүүлэн байдаг. 



Өөрийнхөө Үг рүү биднийг татахыг Есүс хүсэж байдаг бөгөөд ингэснээр биднийг гэсэн Түүний хайр ямар гүн болохыг болоод Түүнийг бид хэрхэн эргүүлэн хайрлах боломжтой болохыг бид ухаарч эхэлдэг. Бид Түүнтэй цагийг аль болох удаан өнгөрүүлэх үед Түүний бичигдсэн илчлэлийн мэргэн оюун ухаан, Түүний бодол санаа, зорилгууд бидэнд илчлэгддэг. Ил тодоор, бүхий л зүрхээрээ Бичээст нэвтрэх хүн нэг бүр өмнө байсан хэвээрээ байх ямар ч боломжгүй, дэлхийг харах тэдний хараа нь Түүний амиар цутгагддаг.  Есүс Өөрийнхөө бичмэл Үгийг аваад бидний махан зүрхэнд амийн өвийг бичдэг. Түүнийг ийнхүү үйлдэх үед, бид алдраас алдарт өөрчлөгддөг. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна