Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 5 дахь өдөр

Ерээд оны үед Ричард (нөхөр маань) бид хоёр арваад жил явсан цуглаанаа солих талаар ярилцаж эхэлсэн. Илүү орчин үеийн магтаалыг бид эрж хайж байсан бөгөөд ямар ч өөрчлөлтийн шинж тэмдгийг олж хараагүй. Олон сарын дараа бид эрлээ хоёр гурван цуглаан хүртэл нарийсгасан бөгөөд шинэ цуглаанд явахыг тэсэн ядан хүлээж байв. 



Тэр үедээ бид сүнсний сэргэлтийн арга хэмжээнд оролцохоор боллоо. Эхлээд эрэгтэйчүүдийн, хоёр долоо хоногийн дараа эмэгтэйчүүдийн арга хэмжээ болсон. Энэ "цуглааны хоорондох" үедээ Эзэнтэй хамт цагийг өнгөрүүлэх боломжийн төлөө бид маш их баярлан байлаа. 



Ричардын далан хоёр цаг нь хувийн сэргэлтийн үе болж эхэлсэн, тэр Ням гарагт гэртээ ирэхэд нь л би түүний нүүрнээс үүнийг олж харж билээ. Тэр болсон бүхнээ хуваалцаж байх үед надад ирэх сэргэлтийн цагийг би чин сэтгэлээсээ хүсэн хүлээж эхэлсэн. 



Олон зүйлийг хуваалцсаныхаа дараа, санаатайгаар хамгийн сүүлд хуваалцахаар хадгалсан зүйлээ тэр ярьж эхлэв. Аажмаар, сэргэлтийн цаг үеийн туршид Эзэн биднийг цуглаандаа үлдэх хэрэгтэй, таригдсан хэвээрээ байх хэрэгтэйг илчилсэн болохыг тэр тайлбарлалаа. Хариулах үг арай гэж орж ирэх үед Эзэн надад үүнийг илчлээгүй болохыг бас тэр Бурханы юу хэлэхийг анзаараагүй болохыг ширүүхэн хэлэхэд, зүгээр л хүлээн, харзная хэмээн тэр минь ухаалгаар хариулж билээ. 



Хамгийн сүүлийн өдрийн ид дунд Эзэн надад хандан ярив. Эхэндээ би ямар ч анзааргагүй байсан ба хормын дараа ямар ч эргэлзээгүйгээр би ойлгож билээ: Гэр минь болсон цуглаандаа бид үлдэх хэрэгтэй. Цэг. Төмрөөр хийсэн замын хашилтыг асар хурдтай машин мөргөх мэтээр Бурханы бат бөх, хөдөлшгүй хүслийг миний урьдаас тооцоолсон хүсэл мөргөв.



Чичирхийлэн, дотор эвгүйрхэж, үнэн сэтгэлээсээ гашуудсандаа болж би уйлж эхэллээ. Дуулгавартай байдал надаас шаардагдаж байв. Байгаа газраа байх нь биднээс шаардагдсан хэдий ч тэр хоромд Бурханы шалтгааныг би огт төсөөлж ч чадахгүй байлаа. Яагаад гэдгийг ойлгоход олон жилийн ойлголт шаардагдсан. Бид дуулгавартай байхыг сонгон цуглаандаа үлдэв.



Үүний дараа ихэрхүү хандлагад минь гүн зүсэлт хийгдэж, энэ нь улмаар даруу зан дотор алхахыг дагуулав. Амьдралын хамгийн сайхан сургамжууд маань үүнээс болж ирсэн учир нь би дуулгавартайгаар даган, тэр сургамжуудыг сурахад ятгагдсан юм. 



Бурханы цаг хугацаан дотор цуглаан маань ч бас өөрчлөлтийг хийсэн нь намайг үнэхээр алмайруулж билээ. Намайг болон өөр хэнийг ч өөрчлөх хүч Эзэнд байдгийг би туршлагаараа олж мэдсэн. Гэр минь болсон цуглаандаа сэргэлтийг олж харах нь удаан хүлээсний үнэхээр сайхан үр дүн байв. Дуулгавартай байдлыг ивээл үргэлж дагадаг. 


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна