Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 2 дахь өдөр

Бурхан бидний амьдралд ажлаа хийхэд бэлэн байх үед хормын төдийд ч, хэдэн өдрийн дотор ч хүртэл илчлэл илчлэгддэг бөгөөд өмнө нь бидний хувьд цоо шинэ байсан итгэлийг ба туршлагыг бид олж амсдаг. Амьдралд маань ирсэн сүнсний сэргэлтийн гэрчлэл бол энэ мөн.



Бурханы хүмүүс Ариун Сүнстэй хувьчилсан харилцаатай байхаар дуудагдсан гэдгийг сонсох үед миний хувьд энэ бүхэн эхэлж билээ. Бичээс дээрээс Ариун Сүнсний талаар би уншиж, Түүний билиг авьяасын дагуу бага зэрэг ажиллаж, Түүний оршихуйг таалан, зарим үр жимсийг би гаргаж байсан хэдий ч Түүнийг таньж мэдээгүй байв. Амьдрал дахь Ариун Сүнсний харилцааны хэсгийг хэрхэн анзаараагүй өнгөрсөн болохоо би сайн хэлж мэдэхгүй л байна. Ариун Сүнсийг надтай хамт оршигч Бурхан гэдгээр нь би таньж мэдэхийг үнэхээр их хүсэж байлаа. Гэвч гурван жоохон хүүхдийн ээж хүн сатааралгүйгээр Бурхантай гүн харилцаанд орох цаг, эрч хүчийг хэрхэн олох вэ?



Би гараж дотроо судлах материалууд, сандал, хэрэглэдэггүй ширээтэй булан гаргаад сэрүүлгээ өглөөний 4:30-д, тиймээ өглөөний 4:30-д тавьсан! Би сүнсний хувьд ингэж л өлсөж цангасан байсан юм. 



Сэрүүлэг босох цаг болсныг түрэмгийгээр зарлах үед хөнжлөө тийчих хүртлээ хүсэлт маань ямар чухал болох талаарх хатуу оюун санааны лекцийг би өөртөө уншив. Хүчин чармайлтын маань шагнал нь гунигтай гараж байгаагүй. Би цөхрөлтгүй шунгинах шумуулын хамт л гараж дотор байгаагаа ухаарсан. Нүд маань төвлөрөхийн аргагүй бүүдгэр байлаа. Би ирчихлээ, дараа нь яах вэ? Эзэний Ариун Сүнсийг хүн хэрхэн таньж мэдэх болох вэ? 



Санамсаргүйгээр сэрүүн байх хамгийн шилдэг арга мэтээр би магтан дуу дуулж, Библийг чангаар уншиж эхэлсэн хэдий ч хэдэн сарын дараа сахилгажуулалтын баяр хөөрт би нэвтэрч билээ. Эцэгийн маань бодол санаа, зорилгыг Ариун Сүнс илчлэн харуулахаас би хамаарч мөн Түүний илчлэх зүйлийн төлөө залбирч эхэлсэн. Ариун Сүнс намайг удирдах үед Бичээс амьд болж ирсэн. Залбирал маань зоригтой болж ирсэн бөгөөд Эзэн залбиралд маань хариуллаа. 



Анхны тэсэхийн аргагүй тэмцэлдээний үедээ зорилгоосоо буцахад би соригдож байсан хэдий ч Түүнтэй хамт бүхнээс холдох, Түүнийг хувьчлан таньж мэдэх хүчтэй, тууштай Ариун Сүнсний дуудлагыг дуулгавартайгаар дагах үед Түүнийг Хэн болохоор нь хайрлахыг Тэр надад заасан. Бид бол Ариун Сүнстэй дотно хайрын харилцаатай байхаар бүтээгдсэн болохыг би туршлагаасаа ухаарсан. Бүхий л харилцан ярих залбирлыг маань Тэр хүлээн авдаг. 


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна