Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 8 дахь өдөр

Эзэнтэй илүү амттай, илүү гүн гүнзгий яриа өрнүүлэхийг хүсдэг хүмүүс түүний мэргэн ухаан, бүрэн эрхт байдал, хүсэл эрмэлзэл, цаг хугацаанд нь--итгэж хүлээхийг сурах ёстой. Гэхдээ Бурхан яагаад заримдаа хүлээхийг биднээс хүсдэг юм бол? Бид бүгдээрээ хүсдэг, заримдаа хүлээцтэй ханддаг, төлөвшсөн, харилцаатай залбирлын амьдралд хүрэх хэд хэдэн тодорхой замыг доор харуулъя.



Хэрвээ чаддагсан бол, энэ эхний зарчмыг би улаан хивсэн дээр ардаа фанфар аян дээр зарлах байлаа: Өөрсдийн хүслийг хэлэхээс өмнө Бурхантай ярилцах залбирлын нүүрэн талд хүлээх нь сайн хэрэг болдог. Энэхүү ялгах үе шатанд бид Эзэний зүрх сэтгэлд байгаа зүйлийг олж мэдэхийн тулд Түүнтэй хамт түр саатдаг. Хүлээх нь Түүний хүслийг таньж мэдэхэд тусалдаг. Бид зөв асуухын тулд Түүний мэргэн ухаан бидэнд хэрэгтэй. 



Шавь нар нь Есүсээс залбирахыг зааж өгөхийг хүсэхэд Есүс тэдэнд “Таны хаанчлал иртүгэй, Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” гэж хэлжээ (Мат. 6:10). Бид Есүсээс хэрхэн залбирахыг заах ыг гуйж болно. Түүний хүсэл нь тэнгэрт байгаа шигээ газарт биелэхийн тулд, Түүний хүслийн дагуу гуйн залбирах нь зөв юм. Ингэж гуйх үед бидний зүрхний хүслийг Тэр биелүүлж өгдөг. Энэ нэг зуршил миний залбирлын амьдралд маш том хувьсгал хийсэн. Бурханы хүслийг Түүнд буцааж залбирах баяр хөөр болгож байхыг би танд санал болгож байна. Харилцан уялдаатай энэ залбирлын дагуу бид Их Эзэнийг гайхамшигтай зөвлөгчөөр ирэхийг хүлээж болох юм. 



Бусад үед Эзэнээс гуйсныхаа дараа хүлээх хэрэгтэй болдог. Энэ төрлийн хүлээлт нь амьдралын улирлуудтай холбоотой байдаг. Хүлээж авах цаг үргэлж байгаад байдаггүй. “Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. (Номлогчийн үгс. 3:1). Товлосоо цаг нь ирэх нь гарцаагүй, гэхдээ яг зөв цаг нь ирэх хүртэл. Бидний хүлээж буй залбирлын хариултууд бидэнд ирэхдээ хэд дахин гайхалтайгаар ирдэг.



Эцэст нь залбираад хүлээх нь тэсвэр тэвчээрийг өгч, тэсвэр тэвчээр нь үнэлж баршгүй зүйлсийг өгдөг. Төлөвшсөн, бүрэн дүүрэн байхыг хүсдэг хүмүүс түүнийг бий болгодог эгц шатаар явах ёстой болдог. Библи дээр энэ стресстэй үеийг тэмдэглэх ёстой гэж хэлсэн байдаг! Бид одоогоор тэсвэр тэвчээрийг сайжруулах стрессийг дорд үзэж магадгүй, гэхдээ хожим нь бид олж авсан зүйлийнхээ төлөө юу ч авахгүй байх болно. Бурхан бидэнд хүлээх процессийг хажуу тийш нь тавин өнгөрөөх сонголтыг үргэлж өгдөггүй. 


Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна