Төлөвлөгөөний мэдээлэл

Бурхантай өрнүүлэх харилцан яриаЗагвар

Conversations With God

14-с 6 дахь өдөр

Эзэний дуу хоолой үргэлж чанга байдаггүй. Ариун Сүнс ихэнхдээ шивнэдэг. Асуудал байгааг Тэр зөөлөн сэрэмжлүүлэх үед боломжит урхинаас тэр даруй өөрсдийгөө холдуулбал зохино. Үүнтэй нэгэн адилаар, Тэр зөөлнөөр ивээлийг сануулах үед дуулгавартай байдлыг сонгон, тэр боломж руу итгэлээрээ алхаж болно. Эдгээрийг Эзэн тэр бүр дахин давтаад байдаггүй тиймээс Түүний дуу хоолой, үйлдэлд бид анхаарлаа үргэлж хандуулбал зохино. 



Зуны дунд сарын нэгэн өдөр, явж буй зүгийг маань өөрчлөхүйц нудралтыг би мэдэрсэн. Амьдарч буй хотын маань жижигхэн Христчин сургуульд зарим хүүхдүүд маань хамрагдаж байв. Удирдах зөвлөлийн гишүүн нэгэн найз маань над руу утасдан дараагийн хичээлийн жилд аравдугаар ангийн хүүхдүүдэд Англи хэлний бичих чадварт туслах багшийн ярилцлагад орох уу гэж асуулаа. 



Үнэхээр санаанд ч оромгүй санал байв. Утасны цаана нуугдах хиймэл дүрийнхээ ард санаандаа үнэлж цэгнэх, тэнцвэржүүлэлтийг хэрхэн хийж байснаа би сайн санаж байна. Эхлээд сөрөг зүйлс санаанд минь бууж билээ: Би чинь гар урлалын мэргэжилтэй хүн шүү дээ. Англиа хэлний бичлэгийн талаарх мэдлэг маань үнэхээр ахархан. Олон жил би ажил хийгээгүй. Багшлах нь тогтвортой гэр бүлийн маань хуваарьт үнэхээр хүнд тусах байх даа. Энэ ажлын боломж нь чухал байна гэсэн үг, тийм ч таатай зүйл биш л дээ! Хаанаас ч эхлэхээ би сайн мэдэхгүй байна. Энэ ажилд хүчтэй өрсөлдөх олон сайн багш нараас яагаад би сонгогдоно гэж? 



Дараа нь эерэг санаанууд орж ирсэн: Энэ нь хүүхдүүдийн маань төлбөрт нэмэр болохоор бол яах вэ? Багахан ч болов цалин гэр бүлийн маань төсөвийг ивээнэ шүү дээ. Үүнээс ч илүүтэйгээр, би багшлах үнэхээр дуртай байсан тэгээд ч би сайн багш байсан шүү дээ. Багшлах боломж нь урилгыг хүлээн авч байгаа хэрэг биш гэж үү, сайхан л санаа байна! Хэрэв Бурхан намайг энэ ажилд сонговол энэ ажилд шаардагдах Түүний мэргэн оюун ухаан, хүч чадал надад өгөгдөхгүй гэж үү? 



Энэ ээдрээтэй хоромд Эзэн надад хандан ярив. Түүний гар мөрөн дээр минь хүрэх мэт нэг л удаа, зөөлнөөр хүрэх мэт мэдрэгдэж билээ. Ингээд л болсон. Энэ ажлын ярилцлага нь ивээлийн гарц болохыг надад харуулсан. 



Би сарын дотор л тэр ажилд орсон. Хоёр сарын дотор курсийн ажлын алсын харааг Эзэн надад өгөв. Гурав дахь сар гэхэд би хичээлийн төлөвлөгөөгөө гарган, оюутнуудтайгаа харилцан, гайхалтай зүйл гэвэл энэ үйл явцыг би бүхлээр нь тааламжтайгаар хийж байлаа. Энэ сорилтгүйгээр үүний үр дүн болсон залбирлын талаарх номоо бичих чадвар эсвэл өөртөө итгэх итгэлтэй байдлыг олж авч чадахгүй байх байсныг би одоо л ухаарсан. Энгийн алхам болох дуулгавартай байдлыг маань олон ивээлүүд дагалдав. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Conversations With God

Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй н...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Сүзан Экоффт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.amazon.com/Prayer-That-Must-Power-Conversational/dp/1496185560/ref=sr_1_1?ie=UTF8&qid=1498693709&sr=8-1&keywords=prayer+that+must%2C+the+power+of+conversational+prayer

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна