Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цагЗагвар

For the Joy Set Before Him: An Easter Devotional

8-с 8 дахь өдөр

Эмэгтэйчүүд амралтын өдрийн өглөө үүрээр хадан булш руу ирэхэд тэднийг хүйтэн хөндий, лацтай булш бус, өнхөрч холдуулсан чулуун дээр өглөөний наранд амарч буй тэнгэрэлч угтаж байв.



Тэнгэрэлчийн айлдсан үгс юу байв?



“Бүү айгтун!”



Амиллын энэ өглөөнөөс тэртээх 33 орчим жилийн өмнөх үе буюу тэнгэрээс илгээгдсэн элч Есүсийн мэндлэх тухай тунхагласан тэр үе рүү эргэн аялцгаая. Тэнгэрэлч юу гэж айлдсан бэ?



“Бүү айгтун!”



Бурхан бидний амьдралд ирэхдээ бүх айдсыг хөөн зайлуулахаар ирдэг. Таны айдсын асуудалтай нүүр тулахын тулд Есүс амьдарч, мөн үхсэн! Хэрэв та өнөөдөр айдасдаа хүлэгдсэн байгаа бол үхэлд ч ялагдаагүй Аврагчаараа чөлөөлөгдөөрэй!



Амилсан баярын өглөө лацтай булш нь Есүсийг гадагш гаргахаар бус харин эмэгтэйчүүдийг дотогш оруулахын тулд онгойжээ. Айж цочирдох, үлэмж баярлан хөөрөхийн аль алийг нь мэдэрсэн тэд булшнаас гаран гүйхдээ баяр хөөртэйгөөр Сайн мэдээг тараасан анхны итгэмжит хүмүүс болжээ.



Өөрийн баяр хөөрөө айдсаас хавь илүү дээр гэдгийг үргэлж хүлээн зөвшөөр! Түүний баяр хөөр нь таны амьдралын юутай ч зүйрлэшгүй байх учиртай. Амралтын өдрийн өглөө эмэгтэйчүүдийн мэдэрсэн тэр баяр хөөр Бурханыг хүндлэн мөргөх шалтгаан нь болсон.



Зарим дагалдагчид итгэж ядан байхад зарим нь бишрэн хүндэтгэсэн. Өнөөдөр ч гэсэн дагалдагчид үүнтэй адил шийдвэр гаргадаг. Харин та бишрэн хүндэтгэх үү эсвэл эргэлзэх үү?



Та өөрийн царайндаа хүндэтгэл бишрэлийг тодруулах уу эсвэл айдсыг уу?



Амилсан баяраар тунхаглагдсан хүч чадал ба эрх мэдэл нь бид бүгдийг явж, дагалдагч бэлтгэхэд дууддаг. Та өмнө нь сонсончлон ... та явж, тунхаглах ёстой! Таны болон миний амьдрал дахь Бурханы хүсэл бол бид өөрсдийн амьдралдаа дагалдагч бэлтгэх юм.



Амиллын түүхийн эцсийн үнэн бол Тэр үнэхээр тантай хамт байгаа. Таны ирээдүйн бүхий л өдрүүдэд Тэр тантай хамт байх болно. Бид нар бүх түүхэн дэх хамгийн агуу ажил үүргийг гүйцэтгэхээр илгээгдсэн бөгөөд тэнгэр эсвэл газар дээр урьд өмнө огт байгаагүй агуу оршихуйд байгаа нь баталгаатай.



Хосанна!”



Зохиогчийн эрх 2013 Кэрол МакЛойдод хадгалагдаж, бүх эрх хуулиар хамгаалагдсан. Кэрол МакЛойд бол Just Joy Ministries-ийн үндэслэгч бөгөөд энэхүү үйлчлэл нь эмэгтэйчүүдийг амьдралынхаа алхам бүрд Библитэй илүү гүнзгий холбогдоход урамшуулж, Эзэнтэй харилцах хувийн харилцаандаа өсөхөд нь тусалдаг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.JustJoyMinistries.com.

Бичээс

Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

For the Joy Set Before Him: An Easter Devotional

Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерус...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кэрол МакЛойд болон Just Joy Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.justjoyministries.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна