Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цагЗагвар

For the Joy Set Before Him: An Easter Devotional

8-с 3 дахь өдөр

Хариулах боломжгүй асуулт болох "Яагаад?!" гэдэг үг Иудас Есүсээс урвасан эмгэнэлт түүхийг унших үед сүнс дотор минь цуурайтан байдаг.



Яагаад?



Иудас Есүстэй хамт гурван жилийг өнгөрүүлсэн шүү дээ! Тэрээр Түүний өвчтөнүүдийг эдгээж, эмтэрсэн аминд хүрч, үхэгсдийг амилуулахыг нь харсан шүү дээ. Иудас хайрын Сайн мэдээг аль хэдийнээ сонссон шүү дээ.



Яагаад?



Иудас Есүстэй хамт инээж, бас хамт амьдарсан. Иудас талх, загас гайхамшигтайгаар үржихийг харсан шүү дээ... тэрээр догшин нуур намдахыг харсан... бөгөөд "Гэрэл бий бол!" хэмээн тунхаглах Түүний дуу хоолойнд диаволууд зугтахыг харсан шүү дээ.



Яагаад?!



Ер нь Иудаст зүрх сэтгэл гэж байсан болов уу?!



Иудас ахлах тахилчид руу өөрөө очсон ... тэд түүн дээр очоогүй. Тэр тэдэн дээр очсон.



Иудас өөрийнхөө донтолтоос болж Есүсээс урвасан болов уу гэж би үргэлж гайхдаг. Иудас хэзээ ч ялж чадахааргүй муу зуршлаасаа болж алуурчдад Есүсийг худалдахаас өөр аргагүй болсон болов уу гэж би боддог.



Иудас мөнгөний хүүдийг захирдаг нэгэн байсан бөгөөд бусадтай хуваалцахаар өгөгдсөн мөнгөнөөс тэрээр үе үе хумсалдаг болохыг нь дагалдагчид аль хэдийн мэддэг байжээ. Иудасыг дагалдагчид эсвэл Есүс энэ талаар нүүрэлдүүлсэн эсэхийг бид мэдэхгүй. Харин Иудас донтолттойгоо хэзээ ч нүүр тулаагүй болохыг нь бид мэднэ.



Иудас сул дорой байдлаа Есүс дээр авч ирж болох л байсан шүү дээ! Тэрээр гэмээ хүлээн зөвшөөрч, уучлалт болон хүчийг гуйж болох л байсан. Үүний оронд далд бөгөөд хөнөөлт донтолт нь нуугдмал хэвээрээ үлдсэн ба ингэж харагдах зүйлсээр бус харин итгэлийнхээ дагуу алхах Иудасын чадварыг дийлсэн юм.



Та Есүсийг 30 мөнгөн зоосоор зарахгүй байж болох ч таны донтолт, асуудлууд тань буруу сонголт хийхэд хүргэнэ. Та ичгүүрт зүйлийг хийж, энэ нь таныг харамсал, гэм буруугийн зам руу хөтлөх болно.



Таны сул дорой байдлыг Сатан ашиглах болно. Тэр Иудаст ч үүнийг хийсэн бөгөөд танд ч мөн адил зүйлийг хийх болно.



Есүс рүү хүрч очих... гэсэн Иудасын хэзээ ч хийгээгүй сонголтыг та хийх цаг нь болсон байж болох юм. Түүнээс уучлал болон хүч чадлыг гуйн залбир. Ингэснээр таны түүхийн төгсгөл хэрхэн өөрчлөгдөхийг хараад та үнэхээр гайхшрах болно!
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

For the Joy Set Before Him: An Easter Devotional

Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерус...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кэрол МакЛойд болон Just Joy Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.justjoyministries.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна