Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цагЗагвар

For the Joy Set Before Him: An Easter Devotional

8-с 5 дахь өдөр

Есүс гурван дагалдагчаа дагуулан Гетсемани цэцэрлэг рүү явав. Петр, Иаков, Иохан нар Түүнийг өөрчлөгдөх үед уулан дээр Түүнтэй хамт байсан бөгөөд Есүс тэднийг залбирлаар Өөртэй нь хамт байхыг хүсч байв.



Гэхдээ Есүсийг залбирч байхад ... тэд унтаж байв. Есүсийн хөлс нь цусан дусал болон газарт дусалж байхад ... тэд хурхирч байв. Есүсийг шаналан уйлж байхад ... түүний итгэж байсан гурван хүн нойрмоглож байв.



Түүнийг гэмт хэрэгтэн мэт харгис үхлээр үхэх гэж байгааг тэд мэдсэн ч дуг нойрондоо дугжирч байв.



Гурван удаа Есүс шавь нар дээрээ ирэхэд ... гурвууланд нь тэд унтаж байв.



Петр, Иаков, Иохан нарын хайхрамжгүй үйлдэлд бид уурлан бухимдаж байгаа боловч Есүс бидний нэрийг дуудахад бид хичнээн их үлбэгэр байдалд автсан байдаг билээ дээ?



Залбирах хэрэгтэй залбирлууд байхад бид телевиз үзэж байдаг.



Хайрлах хэрэгтэй хүмүүс байхад бид роман уншаад сууж байдаг.



Бидний соёл сүйрч байхад бид хурхиран унтаж байдаг.



Аврагчид Петр, Иаков, Иохан нар хэрэгтэй байсан шиг ... Та Аврагчид хэрэгтэй байна. Тэр залбирлын хүчийг танд даатган үлдээсэн. Тэр танд агуу тушаалыг даатгасан. Тэр танд сайн мэдээг даатгасан.



Энэ цэцэрлэгт Есүс “Миний хүслээр биш ... харин Таны хүслээр болог” гэж залбирсан.



Таны амьдрал сүйрч байхад та тэр залбирлаар залбирч үзсэн үү? Та хүнд хэцүү нөхцөл байдал тулгарахад “Аав аа, Таны хүсэл биелэг” гэж залбирч байсан уу?



Есүсийн амьдралд тохиолдсон энэ үйл явдлаас сурах цорын ганц зүйл гэвэл бусад хүн унтаж байхад залбирч, Эцэгийн хүслийг юунаас ч илүүгээр эрмэлзэж сурах хэрэгтэй.



Эцэст нь Есүс тэр гурвыг арай гэж нойрноос нь сэрээх үед Чидун уулын баруун энгэрээс гарч ирэх бөөн хүмүүс сарны гэрэлд харагдав. Иудас тэргүүтэй олон хүмүүс Есүсийг барьж авсны дараа Петр тэргүүн тахилчийн хашаанд үлдэв. Тэнд Петр Есүсийг гурван удаа үгүйсгэсэн юм.



Хэрэв Петр унтахаас илүү залбирсан бол Есүсийг үгүйсгэхгүй байх байсан болов уу гэж би гайхдаг. Хэрэв би унтахаас илүү ... залбирвал миний амьдрал хичнээн өөр байх бол гэж би гайхдаг.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

For the Joy Set Before Him: An Easter Devotional

Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерус...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кэрол МакЛойд болон Just Joy Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.justjoyministries.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна