Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цагЗагвар

For the Joy Set Before Him: An Easter Devotional

8-с 4 дахь өдөр

Есүс шавь нартайгаа хамт идсэн гурав дахь Алгасал баярын хоолны үе байв.



Алгасал баярын зоогийг дөрвөн аяга дарс уухаар зохион байгуулсан бөгөөд тус бүр нь Гэтлэл ном дахь Египетээс гаргах авралын тухай дөрвөн хэсэг амлалтыг илэрхийлжээ.



Эхний аяга нь “Би та нарыг гаргаж ирнэ” гэсэн амлалтыг сануулсан. Бурхан, Эцэг, Израильчуудыг Египетээс гаргасны адил одоо, Түүний Хүү, Есүс бүх хүүхдүүдээ нүглээс гаргах болно.

Хоёр дахь аяга нь “Би та нарыг боолчлолоос чөлөөлнө” гэж дурссан. Израилийн хөвгүүд Египетийн боолчлолын дарлалаас чөлөөлөгдсөн шиг Агуу чөлөөлөгч, Есүс биднийг Сатаны боолчлолоос чөлөөлсөн.



“Би та нарыг аврах болно” гэж гурав дахь аяганы амлалт байсан. Бурхан Израильчуудыг Амлагдсан газар руу гэтэлгэсэн бол одоо Есүсийн үхлийн үр шимийг хүртэгчид бид шинэ бялхам амьруу золигдлоо!



Дөрөв дэх аяга нь “Та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно” гэсэн амлалтыг бэлгэддэг.



Бид бүгдээрээ Бурханы хаанчлалд хамтдаа баярлах үед энэ дөрөв дэх аягыг уухаар хадгалсан гэж Есүс хэлсэн. Есүс дэлхий дээрх гэр бүлтэйгээ хэзээ нэгэн өдөр уулзаж оройн зоог барих болно, тэр үед Израильчуудыг мөн тэнд байх болно гэдгийг хэлсэн.



Хэрэв та Есүс Христийг Эзэн, Аврагч хэмээн хүлээн зөвшөөрсөн бол та ч бас тэнд байх болно!

Эцэст нь Есүс таныг гэртээ угтан авч баяраа эхлүүлнэ. Та Петр, Иаков хоёрыг ... гөлтгөнөн савтай эмэгтэйг ... мөн Лазарыг харах болно! Та тэнд байх болно!

Тэр агуу уулзалт дээр ямар ч гэм нүгэл, зовлон байхгүй. Хорт хавдар, нурууны өвчин, толгойн өвчин байхгүй. Та ч мөн тэнд байх болно!



Бүгд цугларахад Есүс ... тэр шөнө Иерусалимд байхдаа ууж дуусгаагүй дөрөв дэх аягыг авна. Эцэгийнхээ дэргэд Есүс тэр аягыг өргөж, алдрын ерөөл нь хаа сайгүй тархах болно! Тэнгэрийн хязгаараас цангинасан уухай цуурайтаж ... гарууд өргөгдөж ... дуулах чимээ тэнгэрийг дүүргэх болно! Та ... тэнд байх болно!
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

For the Joy Set Before Him: An Easter Devotional

Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерус...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кэрол МакЛойд болон Just Joy Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.justjoyministries.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна