Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цагЗагвар

For the Joy Set Before Him: An Easter Devotional

8-с 2 дахь өдөр

Есүс хүмүүсийг хайрласан. Тэрээр өвчтэй ба доголон ... биеэ үнэлэгч ба хүүхдүүд бүгдийг нь хайрласан. Есүс ах дүүсээ хайрласан ... 12 дагалдагчийн амьдрал Есүсийн нэгээхэн хэсэг болсон байв.



Есүс бас Өөртэй нь хамт баярлаж, аялах үед нь санаа тавьж байсан нэгэн гэр бүлийг хайрласан бөгөөд уйлахад нь хамт байсан ба Есүс тэдний ах Лазарыг үхлээс амилуулсан юм.



Есүс дэлхий дээр байх сүүлийн хэдэн цагаа Түүнд гэр бүл шиг нь дотно болсон ойрын найзуудтайгаа өнгөрүүлсэн нь ойлгомжтой. Тун удахгүй Түүний зүрх сэтгэлд төдийгүй гар дээр нэр нь сийлэгдэх хүмүүсийн нүүр рүү хайраар харсан эдгээр мөчүүд үгээр хэлэхийн аргагүй нандин байсан.



Тэд Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоногт нэг орой хамт хооллож байхад, Есүсийн хөлд олон цагийг өнгөрөөсөн эмэгтэй Мариа гартаа гэр бүлийн өвөө барьсаар Түүн дээр ирэв.

Мариа Есүсийн хөлд Түүний үгийг бишрэн сонсож цагийг өнгөрөөсөн, бөгөөд тэр хүнд хэцүү үедээ Есүсийг гайхамшгийг хийнэ хэмээн итгэж, Есүсийн хөлд тухлан байсан, харин одоо удахгүй цуст хучигдах Түүний үзэсгэлэнтэй хөлд тэрээр өвөө харамгүйгээр асгаж байна.



Мариа гөлтгөнөн саваа хагалж анхилуун үнэртэй, үнэтэй сүрчгийг Есүсийн толгой дээр цутгав. Энэхүү вааран дахь мөнгөний хэмжээ нь бүтэн жилийн цалинтай тэнцэх боловч Мариа Аврагчийнхаа бие дээр харамгүйгээр асгав.



Есүс гэмт хэрэгтэн шиг үхнэ, тухайн үеийн нийгэмд зөвхөн гэмт хэрэгтнүүдийн цогцсыг нас барсны дараа халуун ногоо, үнэртэй усаар тосолгоо хийхээс татгалздаг байсан. Мариагийн хайрын ганц үйлдэл нь Түүнийг гэмт хэрэгтний үхлийн гутамшигт байдлаас аврав. Энэхүү аниргүй эмэгтэй зориулалт болон хайраар үнэхээр дүүрэн байсан тул Есүсийн төлөөх ямар ч золиос Түүнд ахадна гэж үзсэнгүй.



Энэ долоо хоногт та Есүстэй хамт чин сэтгэлээсээ цагийг өнгөрөөх үү? Түүний таны амьдралын төлөө төлсөн үнэ цэнийг эргэцүүлэн бодохдоо та магтаалаа харамгүй өглөг мэт урсгахад бэлэн үү?

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

For the Joy Set Before Him: An Easter Devotional

Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерус...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кэрол МакЛойд болон Just Joy Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.justjoyministries.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна