Төлөвлөгөөний мэдээлэл

Хүчтэй, урамтай амьдрахуй!Загвар

Хүчтэй, урамтай амьдрахуй!

8-с 8 дахь өдөр

“Тэр Таны Сайны Төлөө Бүхнийг Ажиллуулдаг” 




Бурханы хяналтад бидний амьдралын талбар бүр бий. Итгэгч бидний сайны төлөө ямар ч нөхцөл байдлыг Тэр ашиглаж чаддаг. 




“Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ.” Ром 8:28 




Тэр бол амьдралын ямар ч бэрх ярвигтай асуудлыг зохицуулж, бидний амьдрал дахь Өөрийн зорилгыг биелүүлэх чадамжтай Нэгэн. Тэр биднийг зүгээр л Өөрт нь итгэхийг гэж хүсдэг.  




“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ 


Бүү түшиглэ,өөрийнхөө ойлголтод. 


Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг 


Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.” Сургаалт Үгс 3:5-6 




Бурханд итгэлээ тавих нь хувийн үүрэг болон хариуцлагын асуудал биш ээ. Харин хувийн үүрэг ба Түүнд итгэх нь зэрэгцэж явдаг. Бид өөрсдийн үүргийг биелүүлэхэд, Бурхан үүргээ итгэмжтэй биелүүлдэг бөгөөд биднийг үр нөлөөтэй удирддаг. 




Олонхдоо, Бурханы удирдамж амьдралын нөхцөл байдалд “хаалга” нээгдэх ба хаагдах хэлбэрээр ирдэг. Заримдаа, Бурханы тэнгэрлэг эдгэрэл, гайхамшиг, боломжгүй мэт зүйлийг бүтээх зэрэг хэрэгцээ амьдралд тулгардаг. 




Есүс тэднийг хараад “Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.” Матай 19:26 




Эдгэшгүй өвчин туссан, санхүүгийн хямралтай тулгарсан, хайртай хүнээ зуурдаар алдсан, аль нь ч бай Бурхан үргэлж хамт байж, гайхамшгийг үйлдэх чадалтай. 




Ариун Сүнсээр дамжуулан Бурхан гай гамшгийг бүрээн дуу, бэрхшээлийг баярын уухай болгож хувиргахдаа мэргэжилтэн. Бурхан өнөөдөр ч “гайхамшиг үйлдэг” гэдэгт битгий эргэлзээрэй. Ямар ч боломжгүй нөхцөлийг Бурхан эргүүлэх чадалтай! 



Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Хүчтэй, урамтай амьдрахуй!

Та ердөө ч ганцаараа биш. Та Христитгэлт болоод нэг өдөр болсон эсвэл гучин жил болсноос үл хамаарч, эл үнэн амьдралыг тань өөрчлөх болно. Уншлагын эл төлөвлөгөөгөөр та Бурханы тусламжийн үр шимийг хэрхэн хүртэх тухай су...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна