Төлөвлөгөөний мэдээлэл

Хүчтэй, урамтай амьдрахуй!Загвар

Хүчтэй, урамтай амьдрахуй!

8-с 4 дахь өдөр

“Түүний Хувьчилсан Үүрэг” 




Бүтээлийн эхнээс л Ариун Сүнс оршин байсан бөгөөд бүхий л цаг үеийн турш бидний дунд оршин байсан. 




“Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа.” Эхлэл 1:2 




Гэвч Есүс загалмай дээр өөрийн үүргийг биелүүлсний дараа Ариун Сүнс итгэгч бүрийн амьдралд хувьчлан, дотно үйлчлэх болсон. Есүс үхэхийнхээ өмнө дагалдагч нартаа Ариун Сүнс тэдний дунд оршин байгаа ч хараахан тэдний дотор амьдраагүй гэж хэлжээ. 




“Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.” Иохан 14:17-18




Есүс үхэхийнхээ өмнө дагалдагч нартаа тэдний дотор амьдрах Ариун Сүнсний оршихуйд сүнсээр тэдэнтэй хамт байхаа амлаж тэднийг тайтгаруулжээ. Есүсийн эхлүүлсэн ажил Ариун Сүнсээр дамжин бидний амьдралд үргэлжилнэ. Бурхан бидний амьдралд дөрвөн зүйл хийхийн тулд Ариун Сүнсийг ашигладаг: 




1. Тэр авралыг минь бидэнд өөриймсүүлж бодит болгодог. 


2. Ялгуусан амьдрах хүчийг бидэнд өгдөг. 


3. Христитгэлт зан чанарыг таны дотор төлөвшүүлдэг. 


4. Тэр бүхнийг таны сайны төлөө ашигладаг. 



Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Хүчтэй, урамтай амьдрахуй!

Та ердөө ч ганцаараа биш. Та Христитгэлт болоод нэг өдөр болсон эсвэл гучин жил болсноос үл хамаарч, эл үнэн амьдралыг тань өөрчлөх болно. Уншлагын эл төлөвлөгөөгөөр та Бурханы тусламжийн үр шимийг хэрхэн хүртэх тухай су...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна