Төлөвлөгөөний мэдээлэл

Хүчтэй, урамтай амьдрахуй!Загвар

Хүчтэй, урамтай амьдрахуй!

8-с 3 дахь өдөр

“Тэнгэрийн Элчин – Ариун Сүнс” 




Нэг улсыг албан ёсоор төлөөлөн энх тайван, сайн сайхныг сахиулахаар өөр улс оронд очиж амьдардаг хүнийг элчин сайд гэдэг. Тэр үүргээ эрх мэдэлтэй, өгөөмөр бөгөөд төлөөлөн буй улс орныхоо нөөц боломжийг бүрэн илэрхийлж гүйцэтгэдэг. Түүнд өгөгдсөн туйлын итгэл үнэмшлээр зорилгоо нэр төртэйгөөр гүйцэтгэдэг. 




Олон талаар Ариун Сүнсний үүрэг тэнгэрийн элчин сайдыг санагдуулдаг. Ариун Сүнс бүх эрх мэдэл, хүч чадал, Бурханы нөөц боломжийг атгадаг бөгөөд газар дэлхий дээрх хүн бүрийг хайрласан Бурханы хайрыг Өөрийн оршихуй ба үйлсээрээ илэрхийлдэг. 




Дагалдагч нараа орхин одох цаг дөхөхөд Өөрийг нь явсны дараа тэд ганцаардахгүй гэж Есүс амлажээ. Өөрийнх нь оронд тэдэнтэй хамт байж, тэдэнд зааж, тэднийг тайтгаруулж, удирдах Нэгэн – Ариун Сүнсийг илгээнэ хэмээн айлдсан. Есүс ийн айлдав: 




“Би явахгүй бол Туслагч (Ариун Сүнс) та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ.” Иохан 16:7 




Есүс газар дэлхий дээрх томилолтоо дуусгаад буцсаны дараа, дахин ирэх хүртлээ өөрийнхөө оронд бидэнтэй хамт байлгахаар Ариун Сүнсийг илгээсэн. Ариун Сүнс бидэн заавар, удирдлага, тайтгарал, зөвлөгөө өгдөг. Есүс Дагалдагч нартаа Ариун Сүнсийг ийнхүү дүрсэлжээ:  




“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.”Иохан 14:26 




Ариун Сүнсээр Бурханы оршихуй бидэнтэй хамт байж, бидний амьдралд болон ертөнцөд идэвхтэй ажилласаар. 



Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Хүчтэй, урамтай амьдрахуй!

Та ердөө ч ганцаараа биш. Та Христитгэлт болоод нэг өдөр болсон эсвэл гучин жил болсноос үл хамаарч, эл үнэн амьдралыг тань өөрчлөх болно. Уншлагын эл төлөвлөгөөгөөр та Бурханы тусламжийн үр шимийг хэрхэн хүртэх тухай су...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна