Төлөвлөгөөний мэдээлэл

Хүчтэй, урамтай амьдрахуй!Загвар

Хүчтэй, урамтай амьдрахуй!

8-с 2 дахь өдөр

“Бурхан тань дээр ирсэн!” 




Хүн төрөлхтөн алс холын Бурханд хүрэх арга зам хайж олохоос илүүтэй, Бурхан өөрөө бидэнд дээр ирсэн нь мөнх амийн амлалт юм. 




Ертөнцийн сууриас эхлэн Бурхан бидний хүн нэг бүрийг болзолгүй, мөнхийн хайраар хайрласан. Тэр анхнаасаа л хүн бүртэй бат бэх, амьд харилцаатай байхыг хүссэн шүү дээ. Харин Адам, Ева хоёр Цэцэрлэгт Бурханы үгнээс зөрөх үед тэдний нүгэл Бурхан болон бидний дунд хана босгосон. Бид мөнхөд Түүнээс тусгаарлагдав.




Бурхан биднийг өөрөөс нь салж одохыг зөвшөөрөөгүй. Тэрээр биднийг хайрласан мөнхийн хайр ба нигүүлслийнхээ улмаас бүхнийг сэргээн засах төлөвлөгөө боловсруулжээ. Адам, Ева хоёрыг гэм нүгэлд унахаас өмнө байсан хүн төрөлхтөнтэй харилцах дотно харилцаагаа сэргээх нь Түүний төлөвлөгөөний зорилго байлаа. 




2000 гаруй жилийн өмнө Бурхан Хүүгээ газар дэлхий рүү илгээж, нүглийн улмаас үүссэн ханыг нурааж, бүгдэд авралыг өгсөн билээ. 




“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ.” Иохан 3:16-17 




Есүс үхэл ба дахин амиллаараа бидний нүглийн төлөөсийг бүрэн төлж, Бурхан бидний дунд байсан ханыг нураасан. Түүнийг Аврагчаа болгон хүлээн авсан хүн бүр уучлагддаг.




Энэ бол дөнгөж эхлэл. Есүс газар дэлхий дээрх томилолтоо дуусгаад, Тэнгэрт Эцэгтэйгээ нэгдэхээсээ өмнө, хүн төрөлхтнийг засан сэргээх Бурханы өргөн цар хүрээтэй төлөвлөгөөний чухал хэсгийг дагалдагч нартаа заажээ: 




“Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.” Иохан 14:2-3 




Бурхан Есүсийг гэм нүглийн ханыг нураахын зэрэгцээ дахин ирж Христитгэлт бүх хүнийг Өөртэйгөө хамт амьдруулах ““орон гэрт”” нь авчруулахаар илгээсэн. 



Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Хүчтэй, урамтай амьдрахуй!

Та ердөө ч ганцаараа биш. Та Христитгэлт болоод нэг өдөр болсон эсвэл гучин жил болсноос үл хамаарч, эл үнэн амьдралыг тань өөрчлөх болно. Уншлагын эл төлөвлөгөөгөөр та Бурханы тусламжийн үр шимийг хэрхэн хүртэх тухай су...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна