Төлөвлөгөөний мэдээлэл

Хүчтэй, урамтай амьдрахуй!Загвар

Хүчтэй, урамтай амьдрахуй!

8-с 5 дахь өдөр

“Тэр Авралыг минь бидэнд  Өөриймсүүлж Бодит Болгодог” 




Бидний авралыг Есүс төлсөн. Харин авралыг хүлээн авсан бүхний амьдралд Бурханы оршихуй Ариун Сүнсээр авралыг  бидэнд өөриймсүүлж бодит болгодог. Бид төрөхдөө л авралыг хүлээн авдаггүйг Есүс тодорхой өгүүлсэн. Сүнсээр төрөх ёстой бөгөөд үүнийг Ариун Сүнс гүйцэлдүүлдэг. 




Есүс ийн хариулав, “Есүс —Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна. Махбодоос төрсөн нь махбод, Сүнснээс төрсөн нь сүнс билээ.” Иохан 3:5-6 




Хэн нэгэн Христийг амьдралдаа хүлээн авах үед, дотоод хүн нь сүнсээр шинэчлэгдэж,  амьдралаас нь нүглийн шийтгэл үгүй болдог. 




Түүнчлэн, Ариун Сүнс үл итгэгчдийн амьдралд Бурханы хайрыг илчлэн харуулахын тулд ажилладаг. Есүс энэ тухай ийн айлджээ: 




“Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ.” Иохан 15:26




Есүсийн тунхагласан Бурханы хайрыг мэдүүлэх, Бурханы хайрын биеллийг харуулах гайхамшигт үйлсээ Ариун Сүнс итгэгч ба үл итгэгчдийн амьдралд өнөөдөр ч хийсээр байгаа билээ. 



Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Хүчтэй, урамтай амьдрахуй!

Та ердөө ч ганцаараа биш. Та Христитгэлт болоод нэг өдөр болсон эсвэл гучин жил болсноос үл хамаарч, эл үнэн амьдралыг тань өөрчлөх болно. Уншлагын эл төлөвлөгөөгөөр та Бурханы тусламжийн үр шимийг хэрхэн хүртэх тухай су...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна