Төлөвлөгөөний мэдээлэл

Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар

The Characters of Easter: Simon Peter

10-с 7 дахь өдөр

Дээгүүр өнгөрөх баярын зоогийн дараа Есүс Гетсеманий цэцэрлэгт залбирахаар очихдоо Петр, Иаков, Иохан нарыг хамт байхыг хүссэн. Тэр тэднээс цаг оройтсон ч гэсэн тэнд үлдээд залбирахыг хүссэн. Их орой болсон учраас тэд ядарсан байлаа. Сүүлийн хэдэн өдөр Петр галзуу хулгана дээр суусан мэт л байв. Тэр магадгүй Иудастай цочирдом солилцоог хийх гэж оролдсоор байсан байх. Гурван жилийн турш хамтдаа байж, бүхий л зүйлсээ орхиж, итгэл хүлээлгэж байсан найз нь одоо Есүсийг худалдаж байх юм. Тэр энэ зүйлд итгэхийг хүссэнгүй. Петр нойрондоо дийлдсэн боловч, Есүсийн нулимс цусан дусал болон урсаж, ядран, зэвхий цайсан байхыг хараад сэрэв. Чи залбиралд сэргэг байж чадсангүй юу? хэмээн хэлсэн Түүний үг Петрийн зүрхийг зүсэх мэт 



Гэтэл гэнэтхэн харанхуй цэцэрлэгт бамбар, сэлэм барьсан хороо цэрэг ойртон ирэв. Мөн... Тэдний анд найз Иудас сүүлийн мөчид Есүсийг тэврэн урвалтын үнсэлтээрээ барьж өгөв. Петр маш ихээр уурлан, түүний адреналин ялгаран түүний дотор уур буцалж, уураа барьж дийлсэнгүй. Энэ шударга бус, буруу хэмээн тэрээр бүдүүлгээр сэлмийг булаан авч тэргүүн тахилчийн зарцын чихийг тастав. Есүс Петрийн энэ үйлдлийг хүлээн зөвшөөрсөнгүй харин ч Түүний дайсны чихийг эдгээв. 



Матай 25 болон Марк 14 дээр шавь нар бүгд орхин зугтав гэсэн байдаг. Гэхдээ Петр Иохан нар Иоханы танилаар дамжуулан Ананиагийн гэрт Есүсийг яллах нууц, хууль бус шүүх хурал болж буй хашаанд орсон. Петр явах ёстой байсан уу? Тэр юу хийх хэрэгтэй байсан бэ? Тэр Есүс рүү ойртох замыг хайж, Түүнийг хамгаалах, Түүний төлөө тэмцэх, үнэнч байдлаа харуулах арга замыг хайх ёстой байсан юм. 


Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

The Characters of Easter: Simon Peter

Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Moody Publishers-д баярласнаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-characters-of-easter/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна