Төлөвлөгөөний мэдээлэл

Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар

The Characters of Easter: Simon Peter

10-с 5 дахь өдөр

Есүс Петрийг Галил, Иудайн хөндлөн гулд дагуулан явж түүний төсөөлж ч байгаагүй газруудыг үзүүлсэн. Уяман өвчтэй хүн эдгэрч, доголон нь алхаж, сохор нь хараа орсон. Есүс зарц охиныг үхлээс амилуулахыг тэрээр харсан. Бүтээлийн Эзэн нэгэн бяцхан хүүгийн өдрийн хоолоор өлсөж, тэнхээгүй болсон хэдэн мянган хүмүүсийг хангалттай хооллоход үлдэгдэл үлдэж байхыг Петр хоёр ч удаа харсан. Мөн Есүс нойрноосоо сэрээд шуурганд тушаан, далайг агшин зуур нам гүм болгож, дагалдагч нараа хөлөг онгоцны сүйрлээс аварч байсан билээ.



Загасчнаас дагалдагч болсон энэхүү гурван жилийн аялал ямархуу байсныг түүний сэтгэл догдлуулам асуултад хариулсан үгнээс харж болно. Есүсийн заасан зарим хэцүү сургаалд хариу үйлдэл болгон түүнийг дагаж байсан дагалдагчдаас олонх нь буцаж, дагахаа больсон. Есүс тэднээс: “Та нар бас явахыг хүсэж байна уу?” хэмээн асуусан (Иохан 6:67). Бурханы Хүү Есүс загалмай руу явж байгаа гэдгээ мэдэж байсан, гэвч уй гашуугийн хүн болсон Есүсийг хүмүүс үгүйсгэхэд Тэр шархалж байв. Энэ мөчид Петр:



Симон Петр: Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнхийн амийн үгс Танд байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн” хэмээн хариулсан. (Иохан 6:68-69)



Бид хэн рүү явах юм бэ? Ийм учраас бид түр зогсон загалмай руу болон хоосон булш уруу хардаг; ням гараг бүрийн өглөө, долоо хоногоос долоо хоногт, сул дорой, цөхөрсөн зүрхээр бид Есүс рүү эмх замбараагүй залбирлаар ирдэг. Бидэнд өөр явах газар, өөр хандах хэн ч байхгүй. Есүст л мөнх амийн үгс бий.



Петрт байсан зүйл бол Бурханы Сүнсээр түүнд суулгагдсан өчүүхэн итгэлийн үр юм. Бид үүнийг Хуучин Гэрээний эш үзүүлэгч нарын хэлснээр тослогдсон Нэгэн болох Есүс Христ мөн хэмээн зоригтойгоор тунхаглаж байсан Петрийн үгсийг уншсан учраас мэддэг.



Тиймээ, Есүс энэ хадан дээр хэлэхдээ, тэвчээргүй, түргэн зантай, төгс бус дагалдагч Петр дээр Христ чуулганаа барих болно гэсэн. Петр болон бусад дагалдагч нар Элч нар болсон нь авралын түүхийн шинэ эрин үеийн эхлэл байв.


Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Characters of Easter: Simon Peter

Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Moody Publishers-д баярласнаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-characters-of-easter/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна