Төлөвлөгөөний мэдээлэл

Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар

The Characters of Easter: Simon Peter

10-с 1 дахь өдөр

Симон Есүстэй уулзах үедээ одоогийн бидний мэдэх хүүхдүүдээ, чуулганаа, мөн хотуудыг нэрээр нь нэрлэдэг гэгээн Петр биш байсан. Түүнийг Симон гэдэг байсан бөгөөд тэрээр Есүсийг хүсэн хүлээдэг нэгэн байгаагүй. Харин тэр Геннесарет нуурын эрэг дээр загасчилж худалдаа наймаа хийдэг бас маш завгүй ажилдаг нэгэн байсан. Симон болон түүний дүү Андрей нар Иаков, Иохан хэмээх ах дүүстэй хамтдаа загасчилдаг байсан. Галилын эргийн бүхий л зүйлсийг эдгээр ахан дүүс мэддэг байсан бөгөөд тэд эргийн баруун хойд хэсэгт байрлах Бетсайдад өсөж торнисон юм.



Симон Капернаумд амжилттай ажиллаж байсан бөгөөд тэрээр барьсан загасаа орон нутгийн худалдааны төвүүдээр зарж эсвэл Ромын хурдны замаар Дамаск руу тээвэрлэж, Газар дундын тэнгис дагуух Ромын эзэнт гүрний боомтуудад экспортолдог байв. Тэр гэр бүлтэй, өөрийн гэсэн орох оронтой байсан (Лук 4:30-39). Энэ нь Симон баян эсвэл ядуу байсан гэсэн үг биш харин амьдралаа зохистойгоор удирддаг нэгэн байсан гэсэн үг юм. Яг л бидний ихэнх шиг: эгэл жирийн нэгэн, энгийн нэгэн газарт, эгэл амьдралаар амьдарч байсан болов уу гэж таамаглаж байна.



Есүс үйлчлэлийнхээ ихэнх цагийг Галилд өнгөрүүлдэг байсан. Тэнд байсан хүмүүс: бүдүүлэгдүү, шударга, шаргуу ажилчид байсан. Галилчууд Иерусалимын элит боловсролтой хүмүүсийг нэг их тоодоггүй байсан бөгөөд эргээд энэ нь элитүүдийн зэвүүцлийг хүргэдэг байлаа. Галил нутгийн баруун өмнөд хэсгийн Назар хотын хүү Есүс Капернаумыг өөрийн үйлчлэлийн газраа болгосон. Бурхан Есүсийг энэ дэлхийд төрүүлэхдээ эгэл жирийн хот Бетлэхэмийг сонгосон шиг Мастер дархан байсан Есүс Галилын бүдүүлэг боловсролгүй хүмүүсийг сонгон өөрийн үйлсээ эхлүүлсэн. Хэрэв та дэлхийг донсолгосон үйлсийг эхлүүлэх гэж байгаа бол энэ газар тийм ч тохиромжтой байршил биш боловч Есүс дагалдагч нараа энэ мэт алс холын газруудаас сонгож байлаа.



Есүс тосгонд хэзээ ирснийг бид сайн мэдэхгүй. Есүс захын худалдааны газраар өнгөрөхдөө Симоныг харж байсан болов уу, Синагогт түүний хажууд сууж байсан болов уу? Ямартай ч өдөр тутмын харилцаандаа тэд тосгоны нэгэн мужаанаас онцгой зүйл анзаараагүй байх. Есүс толгой дээрээ гэрэлтсэн цагариг, нүүр рүү нь чиглэсэн сум байхгүй байсан хэдий ч хүмүүст Өөрийгөө Бурханы Хүү гэдгийг мэдүүлсэн. Энэ нь Петр тэвчээртэйгээр Есүсийн хэлсний дагуу үйлдэж байгаагаас харж болно. Төвөгтэй Галилыг тууштай дагаж байсан түүнийг Си.Эс.Льюис болон яруу найрагч Фрэнсис Томпсон нар “Тэнгэрийн нохой” хэмээн нэрлэсэн байдаг.


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Characters of Easter: Simon Peter

Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Moody Publishers-д баярласнаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-characters-of-easter/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна