Төлөвлөгөөний мэдээлэл

Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар

The Characters of Easter: Simon Peter

10-с 6 дахь өдөр

Амилсан баярын түүхийг ярихдаа Петрийн гайхшируулам үгүйсгэлийн талаар ярихгүй байхын аргагүй билээ.



Гэнэт яагаад үнэнч дагалдагч Есүсээс нүүр буруулах болов? Үүнийг ойлгохын тулд бид тэр нэгэн эмгэнэлт өглөө түүний оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Амлалт, баяр хөөрөөр дүүрэн эхэлсэн тэрхүү урт сэтгэл хөдлөм долоо хоногийн төгсгөлд үгүйсгэл ирэх нь тэр.



Илжиг унасан Есүс ялгуусан сүр алдартайгаар хот руу орж ирэхэд сэтгэл нь хөдөлсөн ард олон далдуу модны мөчир барин Түүнийг Иудейчүүдийн Хаан хэмээн хашхирч байсан. Ирээдүйн хааны тухай эш үзүүлэгч Захариагийн хэлсэн шиг Есүс Иерусалим уруу сүйх тэргээр бус, харин даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусны төл, дудран унан ирнэ гэсэн зөгнөл нь биелсэн юм.



Өдөр хоног өнгөрөх тусам аюулын мэдрэмж улам бүр нэмэгдсээр байв. Шашны удирдагч нар Есүс болон дагалдагч нарыг баривчлах тухай нууц төлөвлөгөөний талаарх шивнэлдээн газар авч байв. Есүс аюулыг дарах эсвэл эсэргүүцэх талаар юу ч хийхгүй байсан нь дагалдагч нарыг болон Петрийг бухимдахад хүргэж байсан. Заримдаа Есүс хуваагдал улам хурцдаж, худалдаачид болон мөнгө солигч нар сүмээс хөөгдөж, Израилийн бахархал болсон Херодын гайхамшигт барилга ойрын ирээдүйд сүйрнэ гэдгийг зөгнөж байв.



Петр, Иохан нарын хамгаалсан өрөөнд Есүс шавь нартайгаа Дээгүүр өнгөрөх баярын зоогийг идэх үед бүх зүйлс оргил цэгтээ хүрсэн юм. Есүс дайснуудынхаа гарт баригдаж нас бараад удалгүй амилах талаар ярьж байснаас бусдаар бол жирийн нэгэн дээгүүр өнгөрөх баярын зоогийг тэд барьж байлаа. Баривчлагдана гэсэн хувь тавиландаа бууж өгсөн Хаан хэрхэн бусдыг удирдах юм бол гэж Петр гайхширч байлаа. Харин Есүс үргэлжлүүлэн тэднийг орхиж, Бурханы Сүнсийг тэдэн рүү илгээх тухай ярьсан нь тэднийг гунигт автуулж бас бага зэрэг уурлуулсан.



Петр бүх зүйлээ орхиж, Есүс бол амлагдсан Мессиа гэсэн бодол санаан дээрээ бат зогсож байсан. Гэхдээ Мессиа өөрийгөө баривчлуулж, алуулахыг яаж зөвшөөрч чадаж байгаа билээ? Дотроо Петр ийм зүйл хэзээ ч болохгүй хэмээн өөрийгөө тайвшруулсан байх. Тэрээр Эзэнээ хамгаалахын тулд тэмцэж, амиа өгөх болно хэмээн бодож байсан. Гэвч Есүс Петрийн төөрөгдөлд автсангүй. Бүх шавь нар нь Түүнийг орхиж, тэр ч бүү хэл нэг нь Түүнээс урвана гэдгийг гунигтайгаар Тэр зөгнөж байсан. Петр өөрийнхөө зүрх сэтгэлийг харж чадаагүй байхад Тэр Петрийн зүрх сэтгэлийг харсан юм.


Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

The Characters of Easter: Simon Peter

Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Moody Publishers-д баярласнаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-characters-of-easter/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна