Төлөвлөгөөний мэдээлэл

Амилсан баярын дүрүүд: Симон ПетрЗагвар

The Characters of Easter: Simon Peter

10-с 10 дахь өдөр



Петрийн амьдрал хоосноос дүүргэгдсэн: хоосон тор, хоосон нэгэн, хоосон булш. Хоосон тор бол Галилын амжилттай яваа худалдаачны хувьд ажил мэргэжлийн хувьд бүтэлгүйтсэн байгааг илэрхийлэх тэмдэг бөгөөд хоосон торноос илүү алдагдлыг илэрхийлэх тэмдэг байсангүй. Хоосон тор гэдэг бол зах зээл дээр юу ч борлуулж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь мэдээж түрийвч нь хоосон, ходоод нь хоосон, гэр нь хоосон болно гэсэн үг болж таарах юм. Есүс Петрийн амьдралд орж ирснээр түүний үйлчлэлийн амьдрал нь эхэлж, эцэст нь Петрийн хоосон тор дүүргэгдсэн.



Гэхдээ энэ нь Петрийн амьдралын хоосон орон зайг дүүргэсэн Христийн хийсэн өчүүхэн алхмын нэг байсан. Тэр өдөр нуурын эрэг дээрх Петрийн зүрх сэтгэлийн бүх найдвар алга болсон байлаа. Хамгийн хэцүү мөчид, хамгийн хүнд байдалд Петр Есүсийг бүдрүүлсэн. Амилалтын тэрхүү мэдээнд сайн тал болоод гунигтай тал аль аль нь байсан. Сайн тал нь гэвэл хайртай нэгэн тань Ромын хадаас болон хорон муугийн заль мэхэнд баригдаагүй гэдэг нь юм. Гунигтай тал нь гэвэл Петр өөрөө найзынхаа нүүрэн дээр Түүнээс урвасан. Гэсэн хэдий ч дагалдагч түүний зүрх сэтгэлийг эдгээсэн зүйл бол хотын ханын гадна талд байх зэллэсэн хоосон булш байв. Есүс булшнаас гарч явахдаа зүрх сэтгэлүүдийг эмх замбараагүй болгон, бардам хүмүүсийг зүрх зориггүй болгон гэм нүглийг ялан дийлсэн. Өөртөө итгэх итгэл нь үгүй болж, итгэл найдвараа гээн, бардам зан нь нуран унасан Петр одоо өөр нэгэн хүчээр дүүрч шашны удирдагч нарын өмнө зогсож, олон мянган хүнд сайн мэдээг тунхаглаж, нэгэн цагт урваж байсан тэр л Эзэнийхээ төлөө урвуугаа харан цовдлогдсон.



Юу Петрт энэхүү эр зоригийг өгөв? Есүсийн зовлон зүдүүрийн үеийн Түүний харц. Яг л бидэнд урам зориг өгдөг тэрхүү аврал. Олон жилийн дараа настай болсон Элчийн хувиар тэрээр “Тэр модонд өлгөгдсөн өөрийн бие дээрээ бидний гэм нүглийг үүрч, бидний гэмийн төлөө нас барснаар бид зөвтгөгдсөн. Түүний шарахаар бид эдгэрсэн” хэмээн бичсэн билээ.



Амин хувиа хичээж, өөрийгөө зөвтгөн өөрийн гэх бүхнээ шашин мэт шүтсэн бол тэдгээр нь бүгд устаж үгүй болсны дараа бидний тор хоосорч, Есүс бидний амьдралд орж ирэх үүд хаалга нээгддэг. Тэр биднээр дамжуулан Өөрийгөө алдаршуулахын тулд бидэнд ер бусын нигүүлслээ дүүргэн өгдөг билээ.



Дан Дарлингийн 10 өдрийн уншлагын төлөвлөгөө та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Номын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэхүү холбоос дээр дараарай. Characters of Easter, Эсвэл Даны мэдээллийн товхимлыг энэхүү холбоос дээр даран бүртгүүлж аваарай. danieldarling.com/


Бичээс

Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

The Characters of Easter: Simon Peter

Петр Галил нуурын загасчдын нэг байсан бөгөөд Есүсийг дагаснаар хожим чуулганыг босгох хадан суурь болсон билээ. Тэрээр загалмай дээрх хором мөч бүрийг мөн хоосон булшийг гэрчлэгч нэгэн юм. Зохиолч Даниел Дарлингтай хамт...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Moody Publishers-д баярласнаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.moodypublishers.com/the-characters-of-easter/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна