Төлөвлөгөөний мэдээлэл

Мөнгө ба Квак ах дүү хоёрын хамт хөрөнгө оруулалт хийх ньЗагвар

Money and Investing with the Kwak Brothers

7-с 7 дахь өдөр

Бүхнийг ойлгох нь



Есүс Шинэ гэрээн дэх 40 сургаалт зүйрлэлд 11 удаа мөнгөний талаар ярьсан байдгыг та мэдэх үү? Энэ нь Есүсийн бичигдэж үлдсэн сургаалиудын 27.5% шахам гэсэн үг. Мөнгөний талаарх сэтгэлгээ, хандлага ямар чухал болохыг энэ нь өгүүлж байгаа юм. Үүнээс илүүтэйгээр, Христэд төвлөрсөн үзэл санаатай байхыг тулд мөнгөний талаарх бодол, хандлагуудаа хэрхэн тогтоож байгаагаа бид анзаарах ёстой.



Хувиараа бизнес эрхлэгч болохынхоо хувьд, мөнгөний талаар Есүс юу гэж хэлсэнтэй зөрчилдөх олон номыг бид уншсан. Өнөөгийн нийгэм дэх эдгээр харш итгэл үнэмшлүүд нь "байдаг л зүйл" гэж тооцогддог. Гэвч христийн дагалдагчид болохынхоо хувьд бид мөнгөний хувьд "Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байх" ёстой (Ром 12:2). Амьдралын маань бүхий л хэсэгт энэ эшлэл хэрэгжих хэрэгтэй нь тодорхой. 



Гэвч, ажилладаг насанд хүрсэн хүний хувьд (магадгүй залуу уншигчдийн маань хувьд ч бас) мөнгө эмзэг сэдэв мэт санагддаг байж болох юм. Бид энэ талаар ярих дургүй. Боловсролын системд энэ талаар заадаггүй. Чуулган дээрээ энэ талаар ярих нь айдас төрүүлэм зүйл байдаг. Гэвч энэ нь Есүст чухал сэдэв учраас бид ч бас үүнийг тэргүүн эгнээнд авч хэлэлцэх ёстой. Бид мөнгөтэй хэрхэн харилцах бөгөөд ямар бодолтой байх хэрэгтэй талаарх Есүсийн санаа зорилго, хүсэл хамгийн эрхэм болох дээр бид анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. 



Тэгэхээр дараах дүгнэлт гарах болно: Бүх мөнгө Бурханых гэдэгт та итгэдэг үү



Гэрчлэлийнхээ хуулбарыг бид танд өгмөөр байна.  Өөрийнхөө хуулбарыг авахын тулд дараах хаягт зочилно уу: https://0to75units.com. Улмаар та бидэнтэй санал нэгдэн ингэж хэлэх болно: Бүхий л мөнгө Бурханых!


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Money and Investing with the Kwak Brothers

Шинэ гэрээнд Есүс мөнгөний талаар 11 удаа 40 сургаалт зүйрлэлд ярьсан байдгыг та мэдэх үү? Энэ нь Есүсийн бичигдэж үлдсэн сургаалиудын бараг 27.5% нь гэсэн үг. Мөнгөний талаарх бодол санаа, хандлага маань ямар чухал боло...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Квах ах дүү хоёрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://thekwakbrothers.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна