Төлөвлөгөөний мэдээлэл

Мөнгө ба Квак ах дүү хоёрын хамт хөрөнгө оруулалт хийх ньЗагвар

Money and Investing with the Kwak Brothers

7-с 4 дахь өдөр

Өрийн зохицуулалт

 



Сургаалт үгс 22:7-г ихэнхдээ өрийг дорд үзэхэд ашигласан байдаг. Энд "Баян хүн ядуугийн захирагч.
Өртөн нь зээлдүүлэгчийнхээ зарц" гэж хэлжээ. Ерөнхийдөө Библид өр бүү тавь гэж зөвлөдөг. Гэвч тодорхой хэлье. Өртэй байх нь нүгэл биш. Энэ нь хариуцлага, шударга үнэнч байдлын дадлага учраас ""хөршөө хайрлах" цар хүрээнд өрөө төлж дуусгахад би бат итгэдэг.



Сургаалт үгс 22:7-г өөр өөрөөр орчуулсан байдал нь өрийг тэр чигээр нь эсэргүүцэхэд хүргэж болох юм. Гэвч өрийг хэрхэн ашиглаж байгаа вэ гэдэг мэргэн ухаан, гярхай байдал руу энэ нь эргэн хүрдэг гэдэгт би итгэдэг.



Үзэл баримтлалаа тантай хуваалцахыг минь зөвшөөрнө үү. Библи дээрх боол гэдэг үг нь өнөөгийн бидний ойлгохоос хамаагүй өөр. Би бол библийг судлагч эрдэмтэн биш л дээ, гэвч библи бичигдсэн тэр цаг үед хүмүүс зоосыг бие биенээсээ зээлдэг байсан. Хэрэв тэр өрөө төлж чадахгүй бол өртөн "боол" -ын үүргийг хүлээн өрөө төлж дуустал ажилладаг байжээ. Өрөө төлж дуустлаа ажиллахад үед өр нь төлөгдсөн гэж үзэгддэг байв. Зэрлэг, догшин өөр төрлийн боолчлолын хэлбэрүүд байсан боловуу? Би үүнд эргэлзэхгүй байна. Гэвч Библийн дагуух судлаачид ихэвчлэн юуны талаар ярьж байгаа суурь ойлголтыг таньж мэдэх нь чухал.



Энэ нь мэргэн ухаанаар ашиглагдан, санхүүгийн үр өгөөжийг үүсгэх зорилготой л байх үедээ өр нь хүлээн зөвшөөрөхүйц гэдэгт би итгэдэг. Жишээ нь, баталгаатай бизнес эсвэл хөрөнгө оруулалтад ашиглахаар та 10 сая тѳгрѳгийг зээлсэн бол энэ нь өрийн зөвшөөрөхүйц хэлбэр мөн. Нөгөө талаас, ямар ч санхүүгийн үр өгөөж авч ирэхгүй, мөнгийг үр ашигтайгаар зарцуулахгүй шинэ завь худалдан авахын тулд 10 сая тѳгрѳгийг зээлэх нь мунхаг зүйл гэдэгт би итгэдэг. 



Шунал, сувдаг зүрх сэтгэлтэй болох аюултай учраас өрийн аюулыг Библи бидэнд сэрэмжлүүлдэг. Гэсэн хэдий ч, болгоомжтойгоор төлөвлөн, ухаалаг зөвлөгөө авч, сайтар бодон залбирснаар өр нь эд хөрөнгө, орлогоо нэмэгдүүлэхэд тань туслахуйц багаж хэрэгслэл байж болох юм.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Money and Investing with the Kwak Brothers

Шинэ гэрээнд Есүс мөнгөний талаар 11 удаа 40 сургаалт зүйрлэлд ярьсан байдгыг та мэдэх үү? Энэ нь Есүсийн бичигдэж үлдсэн сургаалиудын бараг 27.5% нь гэсэн үг. Мөнгөний талаарх бодол санаа, хандлага маань ямар чухал боло...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Квах ах дүү хоёрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://thekwakbrothers.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна