Төлөвлөгөөний мэдээлэл

Мөнгө ба Квак ах дүү хоёрын хамт хөрөнгө оруулалт хийх ньЗагвар

Money and Investing with the Kwak Brothers

7-с 6 дахь өдөр

Хөрөнгө оруулах 2-р хэсэг



Найз Кэйлаб маань надад нэгэнтээ ингэж хэлж билээ, "Даниел, өөрсдийгөө цэнэглэхээс илүү утасаа цэнэглэхэд ихэнх хүмүүс хэт анхаарлаа төвлөрүүлдэг гэж би боддог."



Түүнийг ингэж хэлэх тэр мөчид зүрх минь бараг зогсох мэт болсоныг би санаж байна. Утсаа хараад, цэнэг бага байгаа талаарх мэдэгдлийг харах даруйдаа утсаа цэнэглэх залгуурыг хайж эхэлсэн үеүдээ санасан. Сүнсний маань цэнэг бага болох үед бид хэр олон удаа үүний адил ханддаг вэ? Бурханы үгээр өөрсдийгөө дүүргэхийн тулд хамгийн ойр байх Библийг олохоор яаравчилдаг билүү? Бодол санаа минь багасах үед бид яадаг вэ? Хувь хүний маань хувьд хөгжихөд туслахуйц хамгийн ойр ном, подкаст эсвэл дүрс бичлэгийг бид яаравчлан хайдаг уу? Бид ингэдэг гэж бодохгүй л байна. Ядаж л өөрийнхөө өмнөөс хэлэхэд үгүй гэж хэлэх болно гэдгээ би мэднэ.



Онолын хувьд, сүнс болоод оюун бодлынхоо хувьд "цэнэг багассан" гэдэгт хэзээ ч нөлөөлөгдөх ёсгүй. Нөлөөлөгдөхийнхөө оронд бид идэвхи санаачлагатай байх ёстой. Ихэнхдээ, эдгээр хэсгүүдэд анхаарал хандуулахгүй байх нь ирж байгааг нь ихэнхдээ харахааргүй алс ирээдүйд асуудлыг авч ирдэг. 



Санхүү, хөрөнгө оруулалтын эрсдэл хийх дээр ихэнх маань ийм л байдлаар ханддаг. Хөрөнгө оруулах асуудал дээрмөнгө маань хаашаа орж байгаад анхаарал хандуулдаггүй, зүгээр л бусад хүмүүсээр "үүнийг хийлгэдэг."



Сургуульд явж, санхүүгийн мэргэжил эзэмш гэж би танд хэлж байна уу? Огтхон ч үгүй шүү. Энэ нь хэт үнэтэй байх болно! Гэвч таныг сорих асуулт маань гэвэл, "Хэрэв санхүү маань үнэхээр Бурханых гэдэгт бид итгэдэг л юм бол сайн нярвууд байхаар бид идэвхи санаачлагатай байхгүй гэж үү?"



Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хувиараа бизнес эрхлэгч болохынхоо хувьд хөрөнгийн биржээс гадуурх сонголтуудыг эрж хайснаар санхүүгийнх нь өсөх, тэсэх чадвар нь эрс дээшлэхүйц хэт олон хүмүүстэй би танилцаж байлаа. Ихэнхдээ, өөрчлөхөөр хүчлэгдэх цаг иртэл нь харж хандахгүй байснаараа зогсонги байдалд байлгадаг.



Сургаалт үгс 27:23-т, "Малынхаа тэвээргийг мэд, Сүрэгтээ сэтгэл тавь." гэж хэлсэн байдаг. Хэрхэн санаа тавихгүй байхыг хойш нь тавьж, идэвхи санаачлагатай байхад суралцах талаар Ариун сүнснээс зөвлөгөөг аваарай гэж би таныг урамшуулж байна. Өдрөө үргэлжлүүлэх үедээ, "Энэ дэлхий дээр надад Бурханаас итгэмжлэгдэн өгөгдсөн бүхний сайн нярав нь хэрхэн байх боломжтой вэ?" гэдгийг өөрөөсөө асуу. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Money and Investing with the Kwak Brothers

Шинэ гэрээнд Есүс мөнгөний талаар 11 удаа 40 сургаалт зүйрлэлд ярьсан байдгыг та мэдэх үү? Энэ нь Есүсийн бичигдэж үлдсэн сургаалиудын бараг 27.5% нь гэсэн үг. Мөнгөний талаарх бодол санаа, хандлага маань ямар чухал боло...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Квах ах дүү хоёрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://thekwakbrothers.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна