Төлөвлөгөөний мэдээлэл

Мөнгө ба Квак ах дүү хоёрын хамт хөрөнгө оруулалт хийх ньЗагвар

Money and Investing with the Kwak Brothers

7-с 1 дахь өдөр

Мөнгө & Хаанчлалын сэтгэлгээ

 



Яагаад ч юм бүү мэд гэр бүлээ орхин, эцэгийнхээ өв залгамжлал дахь өөрийнхөө хувийг авч, гэрээсээ явахаар шийдсэн хүүгийн талаарх түүхийг нэгэн өдөр уншиж байснаа би санаж байна.



Дүүтэй хүнийхээ хувьд энэхүү түүх хэрхэн үргэлжлэхийг тэр даруйд би таамагласан. Миний урам хугарсан байсан хэдий ч энэ хүү байгаа бүхнээ дэмий үрж эхлэхийг нь хараад үнэхээр урам хугарсан. Яваандаа мөнгө нь дуусаад ирэх үед тэрээр бүхнийг ухаарсан. 



Хүү, амьдралынхаа хамгийн харанхуй хором мөчид өөрийгөө олж хараад, эцэгийнхээ гэр лүү буцаж явахаар шийддэг-хүүгийн хувьд биш харин дор хаяж хоолтой байх учраас зарцын хувиар очихоор шийддэг.



Одоо түүх хэрхэн төгсдөгийг бид бүгдээрээ сайн мэднэ. Эцэг хүүгээ тэврэн авч, түүнийг гэртээ урин, эргэн ирсэн хүүдээ зориулан найр наадам хийдэг. Талбайд ажиллаж байгаад ирсэн ах нь гэртээ ирээд маш их уурлан бухимддаг. 



Амьдралынхаа туршид, энэхүү түүхийг олон пасторууд Бурханы нигүүлсэл ямар агуу болохыг, Бурхан биднийг бүхий л зүйлээс хэрхэн уучилдаг талаар заахад ашиглахыг нь сонсож байлаа. Мөн Христ дээр ирэх болоод бүхий л зүйлээ Түүнд бууж өгөхийн гоо үзэсгэлэнгийн талаар заахад энэ түүхийг ашиглахыг нь сонсож байсан. Эдгээр нь хоюулаа үнэхээр үнэн бөгөөд үзэсгэлэнтэй хэдий ч, энэ түүхийг уншаад надад огт өөр мэдрэмж төрснийг би таниас нуухыг хүсэхгүй байна. 



Хоёр хүү нь хоюулаа эцэгтэйгээ ямар харилцаатай байхыг огт авч хэлэлцээгүй талаас нь би олж харсан. Үнэндээ, тэдний сэдэлтийг нь бид анзааран харах юм бол түүний хэн байсан нь биш харин эцэгт юу байгаа гэдэг л чухал байв.



Санхүүгийнхээ талаар бид үнэхээр л тэнгэрлэг сэтгэлгээтэй болохыг хүсэж байвал дэлхийн зүйлсийн талаарх тэнгэрлэг үзэл санаатай бас тэнгэрлэг зүйлсийн талаарх дэлхийн үзэл санаатай байж болохгүй. Гайхалтай бодит үнэн гэвэл бид энэ дэлхий дээрх харийнхан бөгөөд мөнгөний талаар бид ч бас ийм л бодол санаатай байх ёстой. 



Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын зөвлөгөөг асар олон хүмүүст өгсөн хүнийхээ хувьд миний бусдад өгдөг хамгийн шилдэг зөвлөгөөний нэг бол одоогоос 10, 20 эсвэл 30 жилийн дараа ойлгогдохуйц санхүүгийн шийдвэрүүдийг гарга гэдэг зөвлөгөө юм. Гэвч энэ уншлагын төлөвлөгөөний эхний өдрийг та эхлэх үедээ мөнхийн амьдралтай нийцэхүйц санхүүгийн сонголтуудыг хийхэд Ариун сүнсээр удирдуулаарай гэж би таныг урамшуулж байна. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Money and Investing with the Kwak Brothers

Шинэ гэрээнд Есүс мөнгөний талаар 11 удаа 40 сургаалт зүйрлэлд ярьсан байдгыг та мэдэх үү? Энэ нь Есүсийн бичигдэж үлдсэн сургаалиудын бараг 27.5% нь гэсэн үг. Мөнгөний талаарх бодол санаа, хандлага маань ямар чухал боло...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Квах ах дүү хоёрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://thekwakbrothers.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна