Төлөвлөгөөний мэдээлэл

Мөнгө ба Квак ах дүү хоёрын хамт хөрөнгө оруулалт хийх ньЗагвар

Money and Investing with the Kwak Brothers

7-с 3 дахь өдөр

 Өгөөмөр зан ба Өгөх



Зав чөлөөгүй замын уулзвар дээр байна гээд төсөөлнө үү. Та олон цагаар ажилласан бөгөөд гэртээ харихаар яаран байна. Тэгээд өнгийн харах үедээ мөнгө гуйсан цаас барих хүнийг олж харлаа. Ихэнх хүмүүсийн адилаар, тэр мөнгөө сэтгэцэд нөлөөлөх бодист зарцуулах байх даа гэж өөртөө хэлэн та холдон явав. Гэвч таны дотор гэм буруутай мэт мэдрэмж төрж байдаг. Тэр мэдрэмж бүхий л оройн туршид танд байсаар байх бөгөөд "сайн хүн" мөн эсэх талаараа та эргэлзэж эхэлнэ. 



Таарах орон гэргүй хүн бүрт хорин мянган тѳгрѳгийг зүгээр л өгдөг хүн байсан ч болоосой гэж та хүснэ. Мэдээж, өгөөмөр байдал гэж өгөх мөнгөний дүн тийм ч чухал биш. Үнэндээ, үүнээс хамаагүй илүүг өгсөн хүмүүстэй харьцуулбал нэг центний бутархайг өгөх эмэгтэйг харах үедээ Есүс энэ талаар өгүүлдэг. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ гэж Тэр хэлдэг. Энэ нь гайхалтай сургаал байсан боловч эргэн тойронд нь байсан олон хүмүүс Түүнийг солиотой гэж бодсон нь мэдээж.



Есүс юу хийж байгаагаа мэддэг гэж би боддог. Тэр яагаад үүнийг хэлсэн шалтгаануудын нэг нь Түүнд бүх зүйл байгаа бөгөөд мөнгө Түүнд тийм ч чухал биш гэдэг байж болох юм. Үүний оронд, Тэр бидний төлөө санаа тавьдаг.



Энэ түүхээс миний сурсан зүйл гэвэл энэ. Мөнгө түүний өгсөн цорын ганц зүйл байгаагүй учраас эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ гэж Есүс эргэн тойрондоо байсан хүмүүст хэлсэн байж болох юм. Тэр Бурханд ямар нэгэн өөр зүйлээ өгсөн: түүний зүрх сэтгэл.



Түүнд бидний тусламж хэрэггүй гэж Бурхан надад өнөөдөр хэлсэн; Түүнд бидний зүрх сэтгэл хэрэгтэй. Хэрхэн өгөх талаар та суралцахыг хүсэж байна уу? Бурханд зүрх сэтгэлээ өг. Та улам илүү өгөөмөр байхыг хүсэж байна уу? Есүст хэр ихийг бууж өгөх дээрээ өгөөмөр бай. 



Өнөөдөр, асар олон христитгэлтнүүд Бурханы төлөөзүйлсийг хийхийг хүсдэг хэдий ч Бурханаас болоодаливааг хийх нь ямархуу байдалтай байхыг тэр бүр мэддэггүй. Энэ нь зүгээр л цалингийнхаа 10% ийг өгөхөөс биш зүрх сэтгэлээ 100% өгөхөөс ирдэг.



Бүхий л зүйл Эцэгийнх маань бөгөөд Бурханд өөрсдийгөөөгөхөөс дээр зүйл гэж байдаггүй болохыг ойлгоход би таныг сорьж байна.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Money and Investing with the Kwak Brothers

Шинэ гэрээнд Есүс мөнгөний талаар 11 удаа 40 сургаалт зүйрлэлд ярьсан байдгыг та мэдэх үү? Энэ нь Есүсийн бичигдэж үлдсэн сургаалиудын бараг 27.5% нь гэсэн үг. Мөнгөний талаарх бодол санаа, хандлага маань ямар чухал боло...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Квах ах дүү хоёрт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://thekwakbrothers.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна