Төлөвлөгөөний мэдээлэл

Keys for Kids чимээгүй цаг: Ерөөлөө тоолооройЗагвар

Keys For Kids Devotional: Count Your Blessings

7-с 6 дахь өдөр

СУПЕР-СОЙЕР МАГТААЛ 



Аав нь ирэхэд Сойер гэрийнхээ гадаах зүлгэн дээр хөл бөмбөг өшиглөж байв.



Машинаасаа гарч байхдаа аав нь, "Сайн уу, Сойер залуу минь, Сонин юу байна даа?" гэж асуув.



Сойер мөрөө хавчин, "Би өнөөдөр үсэглэлийн шалгалтаа тийм ч сайн өгөөгүй байх. Өнөөдөр ангид тэжээдэг зусгийг хооллох миний ээлж байсан ч Росс өөрийнх нь ээлж гэж хэлсэн. Тэгээд би сүүгээ өдрийн хоолны ширээн дээр асгасан. Бас надад зөндөө их гэрийн даалгавар бий!" хэмээн санаа алдаад, "Тэгэхээр тийм ч сайхан өдөр байсангүй." гэв.



Аав, "Тийм ч таагүй өдөр байсанд аав нь харамсаж байна. Гэхдээ таагүй өдөрт ч хүртэл чамайг баярлалаа гэж хэлдэг байгаасай гэж Бурхан хүсдэгийг чи мэдэх үү?" гэж асуув.



Сойер духаа үрчлээтүүлэн, "Тийм үү?" гэж асуув.



Аав толгой дохин ийнхүү тайлбарлалаа. "Заримдаа баярлалаа гэж хэлмээргүй санагдах үе байдаг, гэхдээ тэр л үед хамгийн ихээр баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байдаг. Учир нь чи Есүст итгэдэг, хүнд хэцүү үед ч хүртэл талархдаг байхад Тэр чамд туслах болно. Мөн чамайг аврахын тулд Түүний хийсэн бүхнийг, бас чамайг ивээсэн бүхнийг өөртөө сануулснаар чи Түүнд талархаж чадна. Энэ нь чамд арай дээр мэдрэмж өгч, бас хүч чадлыг өгөх болно. Яг л надтай ярьж байгаатай адил, Түүнтэй ярьж эхлээрэй. Ямар мэдрэмжийг яагаад мэдэрч байгаагаа Бурханд хэлээрэй, тэгээд Түүнд баярлалаа гэж хэлж эхлээрэй." 



Аав хөл бөмбөгийг авав. Булчингаа чангалж байгаа дүр үзүүлэн, Супер-Сойер магтаалыг өргөх цаг ирээд байна! Бэлэн байна уу?" гээд тэр бөмбөгийг Сойер руу шидээд, "Чамайг миний хүү гэдэгт аав нь талархаж байна!" гэж тэр хашхирав. 



Сойер бөмбөгийг аваад, "Би таны хүү гэдэгт ч бас талархаж байна!" гэж хэлээд тэр бөмбөгийг аав руугаа буцаагаад шидэв. 



"Би чиний инээмсэглэлийг харж байна уу даа?" гээд аав Сойер руу бөмбөгийг инээмсэглэн шидлээ.



Сойер бөмбөгийг өвдгөөрөө аав руугаа дамжуулан, "Би гадаа тоглож байгаадаа талархаж байна."



"Би Есүстэй ямар ч үед ярих боломжтойдоо талархаж байна" гэж аав хэлээд хөлөөрөө бөмбөгийг зогсоон, Сойер руу эргүүлэн өшиглөв.



Талархаж буй зүйлээ чангаар хэлэх байдлаар Сойер, аав хоёр бөмбөгийг бие бие рүүгээ дамжуулсаар байлаа. Бөмбөг шидэлт, өшиглөлт, Бурханд өргөх талархал бүрийн хамт Сойер яагаад ч юм хөнгөрөх мэт мэдэрч эхэлжээ. Тэр Есүст улам их талархал хэлдэг болох шийдвэрийг гаргалаа. 



– КЕЛЛИ ХӨҮП



ХАРИН ЧИНИЙ ХУВЬД?

Чамд нэг ч зүйл бүтэхгүй байгаа мэт санагдах өдөр байсан уу? Өнгийн харандаа эсвэл тодруулагчаа гаргаад талархаж буй зүйлийнхээ жагсаалтыг гаргаж эхлээрэй. Дуусгасныхаа дараа жагсаалтаа харагдахуйц газар өлгөөд өдөр бүр хараарай. Энэ нь Есүст ямар нэг талархах зүйл үргэлж байдгийг чамд сануулах болно. Жагсаалтаа харах бүрдээ, Түүний чамд өгсөн бүхний төлөө Түүнд таларх.



ТҮЛХҮҮР ЭШЛЭЛ

Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНийг магтагтун! (Дуулал 150:6)



ӨНӨӨДРИЙН ТҮЛХҮҮР

Бурханыг магтан бас Түүнд таларх.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Keys For Kids Devotional: Count Your Blessings

Бурханы өгсөн бүхний төлөө чи Түүнд талархан бас Түүнийг магтаж байна уу? Эсвэл дургүй зүйлсийнхээ талаар санаа зовж эсвэл гомдоллосоор завгүй байна уу? Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь Бичээс болон түүхүүдийг а...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Keys for Kids Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.keysforkids.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна