Төлөвлөгөөний мэдээлэл

Keys for Kids чимээгүй цаг: Ерөөлөө тоолооройЗагвар

Keys For Kids Devotional: Count Your Blessings

7-с 1 дахь өдөр

ГОМДОЛЛОХ ТОГЛООМ



Ээж, "Деклан, ирээд энэ аяга тавгийг хатааж туслах уу?" гэв. 



"Дара яагаад үүнийг хийж болохгүй гэж?" гэж Деклан асуулаа. "Би аяга таваг хатаасаар байгаад бүр залхаж байна!" 



Дара дургүйцсэн янзтай хараад, "Чи дандаа л ямар нэгэн зүйлээс залхсан байдаг ш дээ" гэв.



Аав компьютер дээрээс хараагаа өргөн, "Бид нар 'ямар нэгэн зүйлээс залхах' өвчин тусах нь элбэг болоод байгаа юм шиг байна." гэв. "Бид Израильчуудын нэгэн адилаар Бурханы өөрсдийнх нь төлөө хийсэн сайн сайхнаас үл хамааран байнга гомдоллодог болжээ."



Ээж толгой дохин, "Гомдоллон, гоншигнохоо болиход туслах тоглоомын санаа байна. Ямар нэгэн зүйлээс залхаж байна гэж хэлээд баригдах үедээ яг тэр зүйлийнхээ төлөө талархдаг нэг зүйлээ хэлье."



"Тэгье. Та нар намайг барьж чадахгүй дээ!" гэж Дара хэлэв. 



Гэхдээ Декланы хэлсэн зүйл нь ердөө л "үл тоомсорлосон авиа" байлаа.



Маргааш нь Дара сургуулиасаа хүнд цүнхээ үүрэн алхаж харив. Тэр, "Энэ бүх гэрийн даалгавраас би үнэхээр залхаж байна!" гэв.



"Тийм үү? Гэрийн даалгаврынхаа яг юунд нь чи талархдаг вэ?" гэж Деклан инээмсэглэн асуулаа.



"Өө яана аа!" Дара инээмсэглээд толгой сэгсрэв. "Сургууль дээр сурч байгаа зүйлийг гэртээ илүү ойлгоход минь тусалдагт би талархаж байна." 



Хэсэг хугацааны дараа, аяга сүүтэй хоолны ширээ рүү явж байхад нь Дара Деклантай мөргөлджээ. Цамцан дээрээ асгарсан сүүг арчихаар салфетик авахдаа тэр, "Чи хаашаа явж байгаагаа хэзээ ч хардаггүй! Энэ чинь намайг залхааж байна!" гэв. 



"Деклан уучлаарай," гэж Дара хэлээд инээмсэглэв. "Харин миний юунд чи талархдаг вэ?"



Тэрхэн мөчид Деклан сандарсан харагдлаа. "Чи ихэр бишид би талархаж байна," гэж тэр арай гэж хэлэв.



Дара амандаа бувтнан түүний араас хөөж эхэллээ.



Деклан галт тогооны ширээ тойрч гүйхээ, инээдээ барин зогсоод "За за". "Намайг өвчтэй байхад чи дандаа миний хийх ёстой гэрийн ажлыг хийдэгт би талархаж байна" гэж хэлэв. 



"Наадах чинь арай дээр байна" хэмээн Дара инээмсэглэв. 



Болж буй бүхнийг том өрөөнөөс сонссон ээж, "Та хоёр үүнд гарамгай болж эхэлж байгаа харагдаж байна. Энэ гомдоллох тоглоом Бурханы та хоёрын амьдралд өгсөн ивээл ерөөлүүдийг олж харахад тусалж байна гэж би бодож байна. Түүний бидэнд өгсөн бүхэн дээр бас бидний төлөө Есүсийн хийсэн бүхэн дээр бид төвлөрөх үед гомдоллоод байх зүйл байхгүй болохыг удалгүй ухаардаг" гэв. 



– ВЕРА М. ХАТЧКРОФТ 



ХАРИН ЧИНИЙ ХУВЬД?

Гомдоллон гоншигнох зуршил чамд бий юу? Израильчууд Бурхан өөрсдийг нь харж хандах болно гэдэгт найдахын оронд гомдоллосон нь Бурханд таалагдаагүй, мөн өнөөдөр ч гэсэн Бурханы хүүхдүүд гомдоллох нь Бурханд таалагддаггүй. Гомдоллох үеэ анзаарвал түр зогсоод Бурханы чамд өгсөн бүхий л зүйлийг санаарай, гэмийн чинь төлөө Өөрийнхөө Хүүгийн амийг хүртэл өгсөн шүү дээ. Гомдоллож байсан зүйлийнхээ төлөө талархах шалтгааныг бодож олоорой.



ТҮЛХҮҮР ЭШЛЭЛ

Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ. (Филиппой 2:14)



ӨНӨӨДРИЙН ТҮЛХҮҮР

Гомдлоо талархал болгон хувирга. 

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Keys For Kids Devotional: Count Your Blessings

Бурханы өгсөн бүхний төлөө чи Түүнд талархан бас Түүнийг магтаж байна уу? Эсвэл дургүй зүйлсийнхээ талаар санаа зовж эсвэл гомдоллосоор завгүй байна уу? Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь Бичээс болон түүхүүдийг а...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Keys for Kids Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.keysforkids.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна