Төлөвлөгөөний мэдээлэл

Keys for Kids чимээгүй цаг: Ерөөлөө тоолооройЗагвар

Keys For Kids Devotional: Count Your Blessings

7-с 4 дахь өдөр

МАГТААЛЫН ӨДӨР



"Юун их дуу чимээ болоод байна вэ?" Ээж оффисын өрөөнөөсөө гарч ирээд, том өрөөний үүдэнд зогслоо. "Та хоёр өдөржингөө маргалдан, гомдоллохоос өөр юу ч хийсэнгүй." 



Кристиан, Бриа хоёр чимээгүйхэн бие бие рүүгээ ширтэцгээв.



"Эзэнийг магтъя!" хэмээн ээж нь гэнэт хашхирлаа. Кристиан, Бриа хоёр цочсондоо тав хийв. Хүүхдүүд нь өөр рүү нь гайхширан харж буйд ээж инээмсэглэв. "Та хоёр чангаар хашхиран, гомдоллож байсан, тиймээс би яг тийм чанга дуугаар Эзэнийг магтъя гэж бодлоо." Тэр дуугаа бүр ч өндөрсгөв. "Би борооны төлөө талархаж байна. Та хоёр ч бас талархахгүй байна гэж үү? Сүүлийн үед үнэхээр хуурай байлаа!" 



"Ээж, гэхдээ бороо орох үед хийх юм үгүй болдог шүү дээ," гэж Кристиан хэлэв.



"Надад нэг санаа байна." Ээж оффисын өрөө рүүгээ ороод цаас харандаа авч ирэв. "Бидний төлөө Бурханы хийсэн гайхамшигтай бүхнийг жагсаан бичих үү? Гомдоллохын оронд магтаалын өдрийг гаргацгаая. Одоо би ажлаа дуусгах ёстой байна гэхдээ та хоёр оройн хоолноос өмнө надад жагсаалтаа харуулаарай." 



Ээж оффис руугаа эргэн орж хаалгаа хаах үед Кристиан санаа алдав. Хэдэн хормын дараа тэр, "Гэрийн даалгавраа хийхэд минь Бурхан надад тусалсан" гэж бичлээ.



Бриа цаас авч, "Бурхан бидэнд өдөр бүр идэх хоолыг өгдөг" гэж бичив.



Хэсэг хугацааны дараа, Кристиан, "Хөөе, урт жагсаалт болгохын тулд хоёр жагсаалтаа нийлүүлж наая. Хэр урт жагсаалтыг гаргахаа харцгаая" гэв. Аав ажлаасаа ирэх үед жагсаалт уртассаар л байлаа. 



Шарах шүүгээнээс оройн хоол гаргаж байхдаа, "Өдөр чинь ямар байв даа?" гэж ээж ааваас нь асуув.



"Аймшигтай," гэж тэр хариуллаа. "Эхлээд бороо орж хамаг хувцсыг минь норгосон, тэгээд--"



"Эзэнийг магтъя!" хэмээн Кристиан хашхирав. Аав нь цочирдсон харагдсан учраас Кристиан инээмсэглээд, "Өнөөдөр магтаалын өдөр гэж ээж хэлсэн" гэв. 



"Алив л дээ аав," хэмээн Бриа хэлэв. "Эзэнийг ямар нэгэн зүйлийн төлөө магтаарай. Бид хоёр жагсаалтдаа нэмэх болно."



"Ээжийг чинь бүтээсний төлөө би Эзэнийг магтъя. Би түүнд үнэхээр хайртай бөгөөд тэр ерөөлөө хэрхэн тоолохыг бидэнд заадаг, биднийг оройн хоолоор, идэх уух зүйлээр ерөөдөг!" хэмээн инээмсэглэн аав хэлэв.



Ээж инээмсэглээд, "Бас хамгийн шилдэг зүйл болох, бидний гэмийн төлөө загалмай дээр нас барсных нь төлөө би Эзэнийг магтъя!" гэв. 



– Кэрол А.ДеСисар



ХАРИН ЧИНИЙ ХУВЬД?

Аливаа зүйл хүссэнээр чинь болохгүй байх үед чи гомдоллодог уу? Энэ талаараа хэн нэгэнтэй ярих хэрэгтэй хэцүү зүйл заримдаа тохиолддог хэдий ч бэрхшээлээ хуваалцах ба дургүй бүхий л зүйлийнхээ талаар гомдоллохын хооронд ялгаа байдаг. Гомдоллохынхоо оронд Бурханы ивээл болгосон сайн сайхан зүйлс, амьдралд чинь Түүнээс өгөгдсөн хүмүүс, хамгийн чухал нь Есүсээр дамжуулан мөнхийн амийг чамд өгсөн болохыг олж хараарай!



ТҮЛХҮҮР ЭШЛЭЛ

[Тиймд] Түүгээр дамжуулан Бурханд магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе. Энэ нь Түүний нэрд талархах уруулын үр жимс юм. (Еврей 13:15 АБ2013)



ӨНӨӨДРИЙН ТҮЛХҮҮР



Гомдоллохынхоо оронд талархаж бас магтаарай. 

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Keys For Kids Devotional: Count Your Blessings

Бурханы өгсөн бүхний төлөө чи Түүнд талархан бас Түүнийг магтаж байна уу? Эсвэл дургүй зүйлсийнхээ талаар санаа зовж эсвэл гомдоллосоор завгүй байна уу? Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь Бичээс болон түүхүүдийг а...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Keys for Kids Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.keysforkids.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна