Төлөвлөгөөний мэдээлэл

Keys for Kids чимээгүй цаг: Ерөөлөө тоолооройЗагвар

Keys For Kids Devotional: Count Your Blessings

7-с 2 дахь өдөр

ОДДЫН ТӨЛӨӨ ТАЛАРХ 



"Өрөө маань янзтай гоё харагдах болно доо!" гэж Молли самаа тавьж, шалан дээр суухдаа хэлэв. 



Түүний ихэр Элинор, тэр хоёр өрөөгөө хав хараар будаад дуусгасан аж. Будаг хатсаных нь дараа ханаар дүүрэн харанхуйд гэрэлтдэг од хэлбэртэй наадаг зургийг тэр хоёр наах гэж байв. 



"Яг гадаа унтаж байгаа юм шиг байна даа!" гэж Элинор хэлэв. 



"Одоо бид наадаг одуудаа хэрхэн наах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байна," гэж Молли хэллээ. Хоёулаа ямар нэгэн загвар маягаар наах уу эсвэл зүгээр л тараагаад наах уу?" 



Тэр үед ээж нь өрөөнд орж ирэв. "Хана сайхан харагдаж байна шүү охид оо." Ээж нь гэрэл асаав. "Гэхдээ наадаг оддыг наах гэж байгаа чинь сайн хэрэг байна, тэгэхгүй бол өрөө чинь их л харанхуй байх байсан байх даа." 



Элинор, "Баярлалаа, ээж" гэв. "Гэрэл үнэхээр нэмэртэй байна, өдрийн гурван цаг болж байхад энд үнэхээр юу ч харах арга алга!" 



"Тийм шүү, Ямар ч од эсвэл гэрэлгүйгээр Бурхан тэнгэрийг хав хараар бүтээсэн бол ямар байхыг та төсөөлж чадах уу?" гэж Молли асуув. 



"Үнэхээр харанхуй байх байсан байх" гэж Элинор хариуллаа. "Бид анх энэ байшинд нүүж орсны дараахан, шөнө дундад гэрэл асаалгүйгээр угаалгын өрөөгөө хайдаг байсныг санаж байна уу?" 



"Саналгүй яах вэ" гэж ээж нь хэлээд, "Олон юм мөргөснөөсөө болоод та хоёр зөндөө их хөхөрсөн байсан, тэгээд шөнийн гэрэл худалдан авахаар шийдэж билээ" гэв.



"Тийм ээ, бид тэр шөнийн гэрэлд үнэхээр их талархаж билээ!" гэж Элинор хэлэв. Тэрээр нэг наадаг одыг шалан дээрээс авлаа. "Бурхан бидэнд гадаа хүртэл шөнийн гэрлийг өгдөгт нь би талархдаг. Оддыг харахад үнэхээр үзэсгэлэнтэй байдаг." 



"Бас аймар тод" гэж Молли нэмэв. "Тэнгэр цэлмэг, бүтэн сартай шөнө сагс тоглоход байшингийнхаа гэрлийг асаах ч шаардлагагүй байдаг." 



Ээж толгой дохилоо. "Заримдаа бид Бурханы бүтээсэн, бидэнд өгсөн зүйлсийг тоохгүй байх гээд байдаг. Түр зогсоод, эргэж санан, Түүний бидэнд өгсөн бүхий л зүйлийн төлөө талархах нь чухал байдаг."



Молли цэх суув. "Элинор, энэ надад наадаг зургаа хэрхэн байрлуулж наах санаа төрүүллээ! Хаа хамаагүй тарааж наая гэхдээ нэг хананы голд Талархлыг Өргөе гэсэн үгийг одуудаараа хэлбэрт оруулъя." 



"За тэгье!" гэж Элинор хэлэв. " Энэ нь Түүний бидэнд өгсөн бүхний төлөө Бурханд талархах сайхан сануулга болох болно." 



– МЕЛИССА ЙИГЛ 



ХАРИН ЧИНИЙ ХУВЬД?

Бурханы чамд өгсөн бүхний төлөө Түүнд талархахыг боддог уу? Гэр бүлийнхээ төлөө, оддын төлөө эсвэл хувцастай байгаагийнхаа төлөө чи хамгийн сүүлд хэзээ Түүнд талархсан бэ? Чиний төлөө Түүний хийсэн бүхний төлөө мөн өдөр бүр Түүний чамд ханган өгдөг зүйлсийн төлөө талархахаа бүү мартаарай. Бурханд талархахыг өөртөө сануулахын тулд чи юу хийж чадах вэ? 



ТҮЛХҮҮР ЭШЛЭЛ

ЭЗЭНд талархагтун. Тэрээр сайн сайхан бөгөөд, Түүний хайр энэрэл мөнхийнх. (Дуулал 136:1)



ӨНӨӨДРИЙН ТҮЛХҮҮР

Бурханд талархагтун.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Keys For Kids Devotional: Count Your Blessings

Бурханы өгсөн бүхний төлөө чи Түүнд талархан бас Түүнийг магтаж байна уу? Эсвэл дургүй зүйлсийнхээ талаар санаа зовж эсвэл гомдоллосоор завгүй байна уу? Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь Бичээс болон түүхүүдийг а...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Keys for Kids Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.keysforkids.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна