Төлөвлөгөөний мэдээлэл

Keys for Kids чимээгүй цаг: Ерөөлөө тоолооройЗагвар

Keys For Kids Devotional: Count Your Blessings

7-с 5 дахь өдөр

МАРГААШИЙН НУЛИМС 



Цэцэгний хашаан дахь навчийг самардах Шеба нэртэй нохойгоо харан, хашаан дотроо уйлах Ребекаг ээж нь олжээ. "Яасан бэ миний охин?"



"Би Шебаг битгий өвдөөсэй гэж хүсэж байна. Малын эмч түүний хөлөөс булдрууг нь авсан гэдгийг би мэдэж байгаа ч эргэж ургаж болзошгүй гэж эмч хэлсэн" гэж Бека хэлэв. 



"Магадгүй л дээ, гэхдээ эргэж ургахгүй ч байж болно шүү дээ. Магадгүй дахиж хэзээ ч эргэж ургахгүй байж ч болно" гэж ээж хэллээ.



"Гэхдээ эргэж ургавал яах вэ? Би Шебаг үхүүлэхийг хүсэхгүй байна" гэж Бека шуухинав. 



"Мэдээж хэн ч ийм зүйл тохиолдохыг хүсэхгүй байгаа" гэж ээж хэлээд Бекад ам арчих цаас өгөөд "Гэхдээ энэ талаар санаа зовох чинь түүнтэй тоглоход саад болж байна. Тэр үхчихсэн юм шиг л чи их гунигтай харагдаж байна" гээд ээж Шебаг илэхээр доош тонгойв. "Иовд юу тохиолдсоныг чи санаж байна уу?"



"Иов оо? Библи дээр гардаг хүнийг та хэлж байна уу?" гэж Бека асуув.



"Тийм ээ, өнөр өтгөн гэр бүл, асар их хэмжээний мөнгө гээд, аз жаргалтай байлгахад хангалттай зүйл түүнд байсан. Гэвч тэр өөрт байсан бүхнээ алдсан. Асуудлууд эхэлсний дараа Иов ингэж хэлжээ, 'Эмээсэн минь над дээр ирж, Айсан минь надад тохиов.'" 



"Энэ миний сэтгэлийг огт засахгүй байна шүү дээ," гэж Бека хэллээ. 



"Хүлээгээрэй, миний чамд хэлэх гэсэн санаа бол" гээд ээж Бекагийн хацар дээрх нулимсыг арчив. "Он жилийн явцад тэр гэр бүлтэйгээ хамт байсан. Түүнд хөрөнгө чинээ, амжилт ч байв. Гэхдээ санаа зовох нь түүнд эдгээр зүйлийг таалан амьдрахад тусалсан гэж чи бодож байна уу?" 



"Үгүй" гэж Бека хэлээд Шебагийн толгойг илэв. 



"Бүхий л зүйлээ алдахаас айх айдас энэ гунигт зүйл болохыг зогсоосон уу?" 



Бека Шебаг тэврээд, "Үгүй. Гэхдээ би гуниглахгүй байхын тулд юуг хийж чадах вэ? Үүнд унтраах товчлуур байхгүй шүү дээ."



"Үгүй дээ, гэсэн хэдий ч тохиолдож болзошгүй гунигтай зүйлийн талаар санаа зовох эсэх сонголт нь бидэнд байдаг. Огт нэмэр болохгүй ч бид санаа зовж болно эсвэл бидний төлөө хийсэн бүхий л зүйлсийн төлөө бас Шеба шиг амьдралд минь өнөөдөр байгаа сайн сайхан зүйлийн төлөө бид Есүст талархахыг сонгож бас болно. Санаа зовоож байгаа зүйлийнхээ талаар бид Есүстэй ярьж болох бөгөөд үүнийг гүйцэлдүүлэх болно гэдэгт нь Түүнд итгэж бас болно. Иов үүнийг хийсэн. Тэрээр Бурханд итгэж, үргэлжлүүлэн хайрласан." 



Ээж бөмбөг аваад, сүүлээ годгонуулах Шеба руу харжээ."Түүнд хамт тоглох хүн хэрэгтэй гэж би бодож байна" гээд ээж бөмбөгийг шидэв.



Бека, "За алив Шеба. Би чамаас түрүүлж бөмбөгөнд хүрнэ дээ" гэсээр гүйж одов. Шеба түүнийг төдөлгүй гүйцээд, хамтдаа тэд зүлгэн дээр уралдацгаалаа.  



– ЭЛИС ЭЛ. ПЕРЛ 



ХАРИН ЧИНИЙ ХУВЬД?

Маргааш юу болох бол гэж санаа зовдог уу? Хэрэв санаа зоволт болж магадгүй буруу зүйл дээр анхаарлыг тань төвлөрүүлсээр байгаа бол яг одоо байгаа зүйлээ та таалан амьдарч чадахгүй. Санаа зовж эхлэх үедээ асуудлынхаа талаар залбираарай, энэ талаар эцэг эх эсвэл насанд хүрсэн хүнтэй ярилцаарай. Тэгээд өөрт байгаа олон ивээлийнхээ төлөө Есүст талархахыг сонгоорой, Есүст найдах үедээ тэдгээр ивээлүүдийг таалан амьдраарай.



ТҮЛХҮҮР ЭШЛЭЛ

Маргаашийн төлөө санаа бүү зов. (Матай 6:34 АБ2013)



ӨНӨӨДРИЙН ТҮЛХҮҮР

Ивээл ерөөлүүдээ тоолон өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Keys For Kids Devotional: Count Your Blessings

Бурханы өгсөн бүхний төлөө чи Түүнд талархан бас Түүнийг магтаж байна уу? Эсвэл дургүй зүйлсийнхээ талаар санаа зовж эсвэл гомдоллосоор завгүй байна уу? Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь Бичээс болон түүхүүдийг а...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Keys for Kids Ministries-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.keysforkids.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна