Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрчлөгдсөн амьдрал: Бурхантай харилцан ярих ньЗагвар

Living Changed: Conversations With God

7-с 7 дахь өдөр

Харилцан яриаг эхлүүлэх нь



Бурхантай ярих нь танд асар том зүйл мэт санагдсан хэвээр байж болох хэдий ч залбирах зөв юм уу буруу арга зам гэж байдаггүй. Өглөөний тогтсон залбирал мэт эсвэл хоол бүрийнхээ өмнө хатуу тогтоосон хуваарь биш юм. Залбирал төгс утга санаа болон онц мэргэн үгээр илэрхийлэгдсэн байх ч албагүй бас үнэмшилтэй болгохын тулд деталь бүрийг ч та санах албагүй.



Залбирал бол өдрийнхөө туршид эхнэр юм уу нөхөртөө эсвэл дотны найздаа бичих мессэжийн адил богино харилцан ярианы цувралууд мэт энгийн байж болно. Түүнд шинэ зүйлээ хэл, Түүний саналыг асуу, мөн танд ямар санагдаж буйгаа Түүнд хэл. Түүний хүсэж буй зүйл бол тантай харилцах бодит харилцаа гэдгийг санагтун.



Эхлэхэд тань туслахуйц харилцан яриа өдөөгчдийг дурдвал:



Бурхаан, Тантай өнөөдөр ярьж чадаагүйг минь уучлаарай, өнөөдөр юу болсныг би Танд хэлэх гэсэн юм…



Бурхаан,…зүйлсийн төлөө талархаж буйгаа би Танд хэлэх гэсэн юм.



Бурхаан, өнөөдөр надад үнэхээр хэцүү байна. Би…зүйлсийг мэдэрч байна.



Бурхаан, би Таныг сонсож байна. Та надад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?



Бурхаан, би Тангүйгээр үүнийг хийж чадахгүй гэдгээ мэдэж байна, тиймээс…төлөө Танаас би гуйн залбирч байна.



Бурхаан, миний юу хүсэж буйг Та мэдэж байгаа гэдгийг би мэднэ гэхдээ…-г би Танд найдаж байна.



Биднийг залбирах үед бүхий л зүйлээ илчлэн гаргахуйцаар тав тухтай мэдрэмжийг мэдрээсэй гэж Бурхан хүсдэг. Тэр бидний бүхий л зүйлийг хэнээс ч илүүтэйгээр бүгдийг нь мэддэг учраас бид Түүнтэй илэн далангүй байж болно.



Давидын бичсэн Дуулал ном бол хэрхэн илэн далангүйгээр залбирахын агуу жишээ мөн. Тэр зовлон шаналал дотроо Эзэн рүү хандан уйлан хашхирсан бас үзэсгэлэнт шүлгээр Түүнийг магтан хүндэлсэн. Тэр сүнсээ уудлан, юуг ч нуугаагүй юм. Давид төгс нэгэн байгаагүй хэдий ч бүхий л амьдралынхаа туршид тэр Бурханд найдсан ба үүнийхээ улмаас ч Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн гэдгээрээ олонд танигджээ. Давидын үлгэр жишээг дагацгаая. Бурханд найддаг хүмүүс байцгаая.



Энэ нь тохьгүй бас танд татгалзах мэдрэмж төрөх үед ч хүртэл зүгээр л эхлүүлээд л үз. Хэсэг хугацааны дараа өдөр бүрийнхээ амьдралд Түүний хүч чадал ба зорилгыг олж харахуйц байдалд та хүрэх болно. Дотны найзтайгаа ярьж байгаа юм шиг залбирал маш амархан болж ирэх болно. Яваандаа, та амьдралаа залбирал болгон хувиргах боломжтой болох болно.



Дадлага хий- Дээрх харилцан яриа өрнүүлэх жишээг цаасан дээр бичээд өөрийнхийгөө жагсаалтад нэм. Харагдахуйц газартаа үүнийгээ наагаад өдөрт дор хаяж таван минутыг Бурхантай ярихад зарцуул.



Энэ төлөвлөгөөг ашиглан Бурхан зүрхэнд тань ажлаа хийгээсэй хэмээн бид залбирч байна.
Өөр бусад Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь Библи уншлагын төлөвлөгөөг эрж хай
Өөрчлөгдсөн эмэгтэйчүүд үйлчлэлийн талаар улам илүүг олж мэд


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Conversations With God

Бидний ихэнх маань Бурхантай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг хэдий ч хаанаас эхлэхээ мэддэггүй. Бусад хүмүүс залбираарай гэж хэлэх үед тэр нь зүгээр л нэг ёс төдий, айдас төрүүлэм эсвэл үр ашиггүй зүйл мэт санагддаг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна