Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрчлөгдсөн амьдрал: Бурхантай харилцан ярих ньЗагвар

Living Changed: Conversations With God

7-с 5 дахь өдөр

Том залбирлууд



Гурван хүслээ хэл гэх юм бол ихэнх хүмүүс юу хүсэж буйгаа хэлж чаддаг. Гэвч ямар нэгэн шалтгаанаар, залбирлаараа бид том зүйлсээ тэр бүр гуйдаггүй.



Бурхан бол хүссэн зүйлийг маань хүссэн цагт маань өгөхөөр хүлээх шилэн доторх хүсэл биелүүлэгч биш. Гэвч Тэр том залбиралд хариулдаг Нэгэн. Тэр Улаан тэнгисийг заагласан, нарыг тогтоож, үхсэн хүнийг амь оруулсан Нэгэн. Бурхан гайхамшгийг үйлддэг гэсэн нотлох баримт Библи дээр маш олон байдаг ч яг тийм гайхамшгийг бий болгож өгөхийг Бурханаас гуйж болно гэдгийг бид мэдэхгүй амьдарсаар л байдаг..



Сэтгэл гонсойхоос айсандаа бид заримдаа гуйж чаддаггүй. Эсвэл тэр даруй үр дүнг нь харахгүй байх үедээ бид гуйхаа больдог. Хяналтыг тавьж явуулахаас бас өөрсдийнхөө хүчээр үүнийг хийж чадахгүй болохоо хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйн улмаас бид заримдаа гуйдаггүй.



Зоригтой залбиралгүйгээр гайхамшиг болох үед үүнийг таньж мэдэх аргагүй юм. Хэрэв бид итгэлээр том зүйлсийг гуйхгүй юм бол тэр зүйл нь биелэх үед Бурхан алдрыг хүртэж чадахгүй болдог.



Тэр өдөр бүр том, жижиг гайхамшгуудыг үйлдэж байдаг. Түүний хөдөлгөөнийг бид ялгаж салгаж эхлэх үед амьдралаа эргэн харж, Бурханы итгэмжит байдлыг харах чадвартай болдог. Том залбирлыг залбирах замаар Бурхан бидэнд сайхан бэлгүүдийг өгөхийг хүсдэг хүчирхэг Эцэг болохыг нь харах чадвартай болдог.



Гэвч уул маань дандаа өргөгддөггүй үе бас байдаг. Бид гуйгаагүй эсвэл хангалттай итгээгүйгээс энэ нь болдог юм биш. Заримдаа Бурхан бидний үл ойлгох эсвэл төсөөлөөгүй байсан арга замаар ажиллахыг сонгодог.



Бэр эгчийн маань эдгэрлийн төлөө гэр бүл маань гуйн залбирч бас итгэсэн бөгөөд түүнийг нас барах үед бид үүнд үнэхээр итгэж чадахгүй байлаа. Гэхдээ Бурхан түүнийг эдгээсэн болохыг нь бид мартсан байв. Бидний хүссэн арга замаар биш харин Тэр Өөрийнхөө сонгосон арга замаар үүнийг үйлдсэн байв. Тэр түүнийг гэр рүү нь авч явсан ба түүнийг зүгээр хэсэгчлэн эсвэл түр зуур биш харин бүрэн эдгээсэн юм.



Заримдаа Бурхан уулыг өдөрт нэг ямхаар хөдөлгөдөг ба заримдаа Тэр үүнийг хормын төдийд тохойн хэмжээтэй зайгаар хөдөлгөх нь ч бий. Цаг хугацаа ба үр дүнг бид шийдвэрлэдэггүй хэдий ч Түүний сайн сайхан ба итгэмжит байдалд итгэхийг сонгож болно. Итгэлээр гуйн бас Тэр бидний том залбирлыг хариулах чадвартай бас Тэр хариулах болно гэдэгт үргэлжлүүлэн итгэсээр байх боломжтой.



Дадлага хий- Түүний тусламжгүйгээр биелэх боломжгүй хүслийг тань танд харуулахыг Бурханаас гуй. Тодорхой байхаас бас боломжгүй мэт санагдах зүйлийг гуйхаасаа бүү айгаарай. Үүнийхээ төлөө тууштайгаар залбирч эхэл бас Бурхан хэрхэн хариулахыг нь хар.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Conversations With God

Бидний ихэнх маань Бурхантай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг хэдий ч хаанаас эхлэхээ мэддэггүй. Бусад хүмүүс залбираарай гэж хэлэх үед тэр нь зүгээр л нэг ёс төдий, айдас төрүүлэм эсвэл үр ашиггүй зүйл мэт санагддаг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна