Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрчлөгдсөн амьдрал: Бурхантай харилцан ярих ньЗагвар

Living Changed: Conversations With God

7-с 3 дахь өдөр

Шударга яриа



Залбирал маань үзэсгэлэнтэй байх шаардлагагүй. Бидний залбирал урам хугаралт, уур, санаа зоволт, айдас, гуниг, эмтэрсэн байдлыг илэрхийлэх үгс байж болно. Биднийг юу ч гэж хэлж байсан, Бурхан үүнийг хүлээж авах чадвартай Нэгэн.



Заримдаа бид зүрхний маань гүнд оршин буй зүйлсийг Бурханд илэрхийлэн хэлэхээс айдаг хэдий ч бид Түүнээс хаашаа нуугдаж чадахгүй. Тэр бидний зүрх сэтгэлийн гүнд байгаа бүх зүйлсийг мэддэг ч Тэр биднийг яг л адилхан хайрладаг Нэгэн. Залбирал маань Түүнийг уурлуулахгүй, гэнэдүүлэхгүй бас цочроохгүй. Тэр бол хувиршгүй Нэгэн.



Гоёмсог, цэгцтэй залбирлаас илүүгээр байгаа бүхнээ яг тэр чигээр нь Өөртэй нь хуваалцаасай гэж Тэр хүсдэг. Сайн, муу, сайхан муухай—бүхий л хүмүүсийг Тэр юунаас ч илүүтэйгээр хүсдэг учир нь зүрх сэтгэлээ Түүнд уудлах нь бидний ачааг үүрэх боломжийг Түүнд олгодог. Гэм болоод ичгүүрийг маань Есүс загалмай дээр үүрсэнчлэн өдөр бүрийн маань ачааг Тэр Өөртөө үүрэхийг хүсдэг тэгснээрээ бид үүнийг үүрэх шаардлагагүй болохын тулд аж.



Үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонг үүрэх мэт мэдрэмж төрөх хором мөчийг маань Бурхан хэнээс ч илүүтэйгээр ойлгодог. Элч Паул ингэж хэлжээ—Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Тэр бидний төлөө гашуудан уйлдаг бас Тэр бидний өмнөөс тулалддаг. Бид бүх зүрхээрээ Бурхандаа найдах боломжтой.



Эмээ маань асар ихээр санаа зовдог нэгэн байсан хэдий ч тэр 87 настайдаа нас барах үед түүний Библи үнэхээр хуучирсан байсан. Бурхантай тэр хэрхэн тогтмол ярьдаг байсан нь үнэхээр урам авахаар байв. Тэр үхэлтэй хамт алхдаггүй, тэр залбиралтай хамт алхдаг нэгэн байсан. Бурхан руу очих нь санаа зовнилоо шийдвэрлэх цорын ганц арга зам байсан гэдгийг тэр мэдэж байсан.



Гетсемани цэцэрлэгт Есүс ч хүртэл хүчин мөхөстсөн мэт мэдрэмжийг мэдэрсэн агаад дотны найз нартаа залбирах хэрэгтэй болохоо хэлжээ. Цорын ганц төгс хүн зүрх эмтрэм гашуудлыг мэдрэх үедээ юу хийхээ мэдэж байв. Тэр залбирлаараа үүнийгээ тэнгэрлэг Эцэг дээрээ авч ирсэн.



Есүсийн бидэнд харуулсанчлан, эмтэрсэн, гунигтай эсвэл айсан мэт мэдрэмжийг мэдрэх нь зүгээр байдаг л зүйл. Бурханаас бусад бүхий л хүмүүст зүрхээ уудлахаас болгоомжлоорой. Энэ талаар ямар нэгэн зүйлийг хийж чадах Нэгэнд үүнийгээ өг. Оронд нь Тэр танд амар тайвныг өгөх болно.



Дадлага хий- Бурхантай шударгаар харилцан ярь. Хаанаас эхлэхээ та хараахан мэдэхгүй байгаа бол хаана хана хэрэм босгож буйг тань танд харуулахыг бас үүнийг нураахад Түүнийг урин гуйн залбир. Өөртөө яг ямар мэдрэмж төрж буйгаа Бурханд хэл. Хашхиран уйлах нь байх л зүйл шүү. Бүхнээ асган цутгасныхаа дараа тэр орон зайг Өөрийнхөө амар тайвнаар дүүргэж өгөхийг Түүнээс гуйн залбир.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Conversations With God

Бидний ихэнх маань Бурхантай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг хэдий ч хаанаас эхлэхээ мэддэггүй. Бусад хүмүүс залбираарай гэж хэлэх үед тэр нь зүгээр л нэг ёс төдий, айдас төрүүлэм эсвэл үр ашиггүй зүйл мэт санагддаг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна