Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрчлөгдсөн амьдрал: Бурхантай харилцан ярих ньЗагвар

Living Changed: Conversations With God

7-с 6 дахь өдөр

Түүний хүслийг эрэлхийлэх нь



Биднийг залбирахдаа Бурханаас хүссэн зүйлсээ гуйгаасай хэмээн Тэр хүсдэг. Гэхдээ эцсийн дүндээ бид Түүний төлөө хийх ёстойгоо мэдэх нь чухал.



Ихэнхдээ, бид том зураглалын жижигхэн хэсэг дээр л анхаарлаа хэт төвлөрүүлсэн байдаг. Хаан суудлаасаа амьдралын маань бүхэл бүтэн зураглалыг мөн бид бүгдээрээ хэрхэн том түүхийн нэг хэсэг болдгийг маань Тэр хардаг. Биднийг хайр, өршөөл, нигүүлслээр асган цутгаж байдаг сайн Эцэг бол Тэр бөгөөд бидний төсөөлж чадахаас хамаагүй агуу зүйлийг Тэр хийж буй гэдэгт бид найдаж болно.



Жилийн өмнө хүүгээ дэлгүүр дагуулж явахад минь долоо хоногийн идэж уух зүйлсийн үнийг сонсоод тэр гайхширсныг санаж байна. Тийм ч учраас заримдаа тоглоом авч өгөөч гэж гуйх үед нь үгүй гэж хэлдэг болохоо би түүнд тайлбарлав. Би түүнд сайн сайхан зүйлийг өгөхийг хүсээгүй дээ биш харин санхүүгийнхээ бүхэл бүтэн байдлыг бас түүнд тоглоомоос илүүтэйгээр хоол хүнс, хувцас, орон гэр хэрэгтэйг мэдэж байсан учраас юм.



Үүнтэй адилаар, найз залуутай харилцах харилцаа маань тайван сайхан байгаасай гэж гуйх эсвэл ажил дээрх шинэ байр суурь маань боломжтой болоосой гэж бид хүсэж байж болох юм. Гэвч заримдаа түр зуурын гансрал үүнээс ч илүү сүйрлээс сэргийлэх боломжтой. Заримдаа, Бурхан биднийг хамаагүй дээр зүйлд бэлтгэж байдаг. Бид тэдгээр эмтэрсэн хором мөчүүд болон түр зуурын зовлондоо урагшилсан хэвээр байх үедээ үүнээсээ зорилгыг олох болно.



Залбирах үедээ юу хүсэж буйгаа бид Бурханаас гуйх ёстой хэдий ч мастер төлөвлөгөөг харж чадахгүй учраас бидэнд төлөвлөсөн Түүний хамгийн шилдэг нь байх үед л бид хүссэнээ Түүнээс гуйх ёстой. Залбирлаараа Бурханы хүслийг хэрхэн эрж хайх хамгийн шилдэг жишээ бол Есүс. Махан биеийнхээ хувьд Тэр загалмай дээрх зовлонт үхлээр үхэхийг хүсээгүй. Гэвч эцэстээ, Тэр бидний авралд зориулсан агуу төлөвлөгөөнд итгэсэн ба "миний хүсэл биш харин Таны хүсэл биелэг" гэж залбирчээ.



Таньж мэдэхгүй нэгэнд найдах нь тийм ч амар зүйл биш гэдгийг бид мэдэх боловч Тэр бол зөвт, өршөөнгүй, хайрлагч, энэрэнгүй бөгөөд хангагч Нэгэн. Түүний амлалтууд Бурханы Үгэнд өгөгдсөн. Бид Түүнийг улам илүү таньж мэдэх тусам ирээдүйгээ Түүнд даатгахад суралцдаг. Өөрсдийнхөө хүслийг Түүний төгс хүсэлд даатгах нь Түүнээс хамааралтай байх байдлыг маань өсгөн, Түүнтэй харилцах харилцааг маань гүн гүнзгий болгох болно.



Дадлага хий- Өнөөдөр та залбирах үедээ ирээдүйд тань зориулан юу хүсэж буйг Бурханаас асуу. Түүнд юу хүсэж буйгаа хэл гэхдээ өөрийнхөөсөө илүү Түүний юу хүсэж буйг амьдралдаа эрэлхийлэхэд туслахыг гуйн залбир. Энэ үзэл бодол залбирлыг тань хэрхэн өөрчлөхийг нь анзааран хараарай.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Conversations With God

Бидний ихэнх маань Бурхантай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг хэдий ч хаанаас эхлэхээ мэддэггүй. Бусад хүмүүс залбираарай гэж хэлэх үед тэр нь зүгээр л нэг ёс төдий, айдас төрүүлэм эсвэл үр ашиггүй зүйл мэт санагддаг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна