Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрчлөгдсөн амьдрал: Бурхантай харилцан ярих ньЗагвар

Living Changed: Conversations With God

7-с 2 дахь өдөр

Магтаал ба талархал



Хэрэв та Бурхантай ярьж эхэлж байгаа бол залбирал магадгүй таны хувьд тохь тухгүй зүйл байж болох юм. Мөн та олон жил залбирч байгаа ч залбирч эхлэх нь тийм ч амар зүйл биш хэвээр байж болно. 



Бурхантай харилцан яриа өрнүүлж эхлэх энгийн бөгөөд хамгийн шилдэг арга бол ердөө л Түүнд талархах юм. Үнэндээ, хүн бүр л бусдаас талархлын үг сонсох дуртай байдаг шүү дээ!



Орон гэр, унаа машин, дуртай ажлынхаа төлөө Бурханд таларх. Амьсгалж буй агаар, эрүүл мэнд, галзууруулах шахам гэр бүлийнхээ төлөө талархаж буйгаа Түүнд хэл. Библи дээрх Өөрийнхөө Үгээр дамжуулан танд зүг чигийг ба урам өгдгийн төлөө Түүнд баярлалаа гэж хэл. Таны хэзээ ч олж авч чадахааргүй байсан мөнх амийн бэлгийг өгсөн Түүнд, хүртэх зохисгүй байсан үхлээр үхүүлэхийн тулд Өөрийнхөө Хүү Есүсийг илгээснийх нь төлөө Түүнд таларх. 



Бид Бурханд талархах үедээ амьдралдаа буй Түүний хүч чадал, оршихуй, хангалтыг олж хардаг. Энэ нь Түүнийг ойлгох ойлголт ба нөхцөл байдлаа харах харааг минь өөрчилдөг. Таагүй зүйл тохиолдох үед ч хүртэл Хэн болохынх нь төлөө бас Түүний хийсэн бүхний төлөө Бурханд талархах үед сөрөг байдал дотроо сууж, сөрөг байдалдаа баригдах ямар ч боломжгүй болдог. Бурханд талархал өргөх нь доторх зовлонгоосоо эргэн Түүн рүү хараагаа сунгахад биднийг хүчилдэг. Хараа маань Түүн дээр төвлөрсөн байх үед бид зөвхөн Түүний ямар агуу Нэгэн болохыг л хардаг бөгөөд ямар ч асуудал маань тэнгэрлэг Бурханаас маань том биш болохыг бидэнд сануулдаг. 



Бурханыг эхлээд магтах замаар Бурхан дээр хэрхэн очихоо бид шийддэг. Ямар нэгэн өөр зүйлийг гуйхаасаа өмнө байгаа зүйлийнхээ төлөө баярлалаа гэж хэлэх нь зүрхээ Түүний зүрхтэй тохируулах боломжийг бидэнд олгодог. Ингэснээр бид даруу байдлыг олж авахад тусалдаг ба хүртэх зохистой нэгэн гэсэн мэдрэмжийг маань авч хаядаг бөгөөд тэгснээрээ гуйсан зүйлээ авахгүй байх үед ч хүртэл Түүний зан чанар, амлалтууд, биднийг гэсэн Түүний хайрыг бидэнд сануулдаг.



Бурханд талархах замаар залбирлаа эхлэх нь бууж өгөх хэлбэр мөн. Энэ нь бид чухал биш, харин Тэр хамгийн чухал Нэгэн гэдгийг санаачилгаараа хүлээн зөвшөөрөх явдал аж. Энэ нь бидний анхаарлыг мөнхийн улс руу төвлөрүүлж бас Бурханыг гэсэн хайрыг маань гүнзгийрүүлдэг.



Дадлага хий- Талархаж буй нэг зүйлээ Бурханд хэлэх шинэ зуршлыг эхлүүл, тэгээд үүнийг долоо хоног эсвэл өдөр бүр хий. Жагсаалтаа утсан дээрээ тэмдэглэл үүсгэн бич, талархлын тэмдэглэл хөтөлж эхэл эсвэл олон нийтийн харилцааны хэрэгсэл дээр үүнийгээ нийтэл тэгснээрээ үүнийг эргэн харах үедээ Түүний итгэмжит байдлыг та хялбархан олж харж эхлэх болно.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: Conversations With God

Бидний ихэнх маань Бурхантай илүү дотно харилцаатай байхыг хүсдэг хэдий ч хаанаас эхлэхээ мэддэггүй. Бусад хүмүүс залбираарай гэж хэлэх үед тэр нь зүгээр л нэг ёс төдий, айдас төрүүлэм эсвэл үр ашиггүй зүйл мэт санагддаг...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн үйлчлэлийн багт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.changedokc.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна