Төлөвлөгөөний мэдээлэл

Авралын эхлэлЗагвар

Salvation Rise

10-с 1 дахь өдөр

Алдар нь Түүнд оршиг

"Glory Be"-г сонс, тэгээд дараахыг унш:

Таны хөлөг онгоц тэнгист сүйрсэн.

Хөлөг онгоцны хэмхэрсэн сэгүүд таныг тойрон хөвж байна. Та холдож сэлэхийг хичээх боловч хөлөг онгоцны их бие таныг хад чулуугаар дүүрэн тэнгисийн гүн рүү татан байна. Агаар амьсгалахаар усны мандал руу та хөвж чадахгүй байгаа.

Энэ нөхцөл байдлаас таныг өөрийгөө аврахыг хэн ч шаардахгүй. Таныг усны мандал дээр авч ирэн бас ухаан оруулах шаардлагатай байгаагаас гадна, таныг хуурай газарт эсэн мэнд авч ирэх шаардлагатай байгаа.

Есүс байхгүйгээр бид бүгдээрээ сүнсний хувьд үхмэл байдал дотроо гацсан байдаг. Хүчээ шавхан санасандаа хүрч эсвэл өөрсдийгөө бид аварч чадахгүй.

Сайн байх хэрэгтэй муу хүмүүс бид биш; бид бол амь оруулах шаардлагатай үхсэн хүмүүс.

Бидний хүртэх зохисгүй бөгөөд Бурханаас өгөгдөж буй зүйлийг нигүүлсэл гэдэг. Бид хамгийн олхиогүй, гэм нүгэлдээ боолчлогдсон бас Бурханы эсрэг тэрслэх үед, Есүс зуучлан оролцдог. Есүсийн улмаас л, амьдралд хоёрдахь боломж бидэнд өгөгдөөд зогсолгүй, гайхалтай амьдралаар амьдрах боломж бас өгөгдсөн.

Хичнээн ихээр бид хичээгээд ч эсвэл хичнээн сайн байгаад ч хангалтгүй бөгөөд, бидний хүртэх зохистойгоос эсвэл төсөөлсөнөөс ч хамаагүй ихээр Бурхан биднийг хайрладаг.

Бурханы нигүүлсэл бүхнийг өөрчилдөг. Энэ нь биднийг үхлээс амь руу бас алдагдсан байхаас олдсон байх руу хүргэдэг. Энэ гайхамшигтай нигүүлсэл нь Бурханы талаар бидэнд юуг өгүүлж байна вэ?
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Salvation Rise

NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө  онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи с...

More

Энэ төлөвлөгөөний төлөө NewSpring Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна