Төлөвлөгөөний мэдээлэл

Авралын эхлэлЗагвар

Salvation Rise

10-с 7 дахь өдөр

Өмгөөлөгч

"Defender"-г сонс, тэгээд дараахыг унш:

Итгэсэн учраас шинэ жолоочид жолоо бариулахаар машины түлхүүрээ өгч байна. Та тэр хүний гарт амьдралаа даатгаж, ямар нэгэн будлиангүйгээр А цэгээс Б цэгт таныг хүргэнэ гэдэгт итгэж байгаа. Радио руу эсвэл агааржуулагчийг тохируулахыг нь хальт харах бүртээ таны гар суудлаасаа маш чангаар зуурч байдаг. Машин дөхөж ирэх бүрт зорчигчийн талын хөл доорхи төсөөллийн тоормозыг таны хөл чангаар гишгэж байдаг.

Есүсийг дагах нь Бурханд өөрсдийн итгэлээ хүлээлгэн өгөхөөр шийдвэр гаргахыг, Тэрээр дохиогоо өгч байгаа үгүйд эсвэл зөв замаар явж байгаа үгүйд санаа зовохоо больтлоо Түүнийг жолоо барьж байхад тухлан суухаар түлхүүрээ Түүнд дахин дахин өгөхийг хэлдэг.

Харилцаанууддаа, ажил мэргэжил, мөнгө, болон ирээдүйдээ — гэх мэт бүх л зүйлд Бурханд итгэдэг болох нь — насан туршийн аялал мөн. Зарим үед, бид уурлан улмаар эргээд яв хэмээн Түүнээс хүсэх болно. Гэвч бидний тэсрэлтээс болж Бурхан сэтгэл гонсойдоггүй, учир нь Тэр бол бидний таних хэнтэй ч адилгүй.

Гэтлэл 34:6-д Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам гэж тодорхойлсон байдаг. Бидний юу хийдэг болохоос хамааран Бурхан бидний хайрладаггүй эсвэл бидний харилцаа тийм сайн биш байх үед Тэр биднийг орхидоггүй. Тэрээр бидний төлөө тэмцдэг, биднийг авардаг бас биднийг харахдаа баярладаг.

Бурхан бол бидний итгэлийг хүлээн авах зохистой Нэгэн. Үүнийг алхам алхамаар таньд харуулах боломжийг та Түүнд олгох уу?

Бурханд итгэж сурах нь хэцүү, гэвч та үүнийг ганцаараа хийх шаардлагагүй. newspring.cc/groups -д орж таньд ойролцоо буй NewSpring Group-д нэгдээрэй.
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Salvation Rise

NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө  онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи с...

More

Энэ төлөвлөгөөний төлөө NewSpring Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна