Төлөвлөгөөний мэдээлэл

Авралын эхлэлЗагвар

Salvation Rise

10-с 8 дахь өдөр

Ялагдашгүй

"Invincible"-г сонс, тэгээд дараахыг унш:

Хезекиа бол Израилийн хаанаар 30 гаруй жил хаанчилсан хаан байсан. Тэрээр 20 гаруй насандаа эрх мэдлийг олж авсан бөгөөд Христээс өмнөх 715 он хүртэл хаанчилсан. Бидний ихэнхийн нэгэн адилаар, Хезекиа төгс төгөлдөр нэгэн байгаагүй. Гэвч Хезекиагийн хийсэн ганц зөв зүйл нь энэ байсан: Тэрээр хаант төрд байхдаа ч агуу нэгэн нь биш болохоо ухаарсан.

Хөрш улс нь Израйлийг эзлэхэд бэлэн байсан үед, Хезекиа Бурханаас тусламж эрэн Түүн рүү хандсан:

" Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан, түг түмдийн Эзэн, Та дэлхий дээрх бүх хаанчлалийн Бурхан мөн. Та Тэнгэр газрийг бүтээсэн. Эзэн, чих тавин сонсооч.Эзэн, мэлмийгээ нээн хараач."(Исаиа 37:16-17).⏎⏎Бурхан бүхнийг бүтээсэн бөгөөд бүхнийг захирдаг Нэгэн. Дуулал 29-р бүлэгт Түүний дуу хоолой усан дээгүүр нүргэлмүй хэмээн хэлсэн байдаг. Бурханы хүч болон алдар цуу нь үнэхээр агуу бөгөөд эдгээрийг нуух эсвэл барих аргагүй. Хезекиагийн нэгэн адилаар, Бурхан бидний талд байгаа.

Өнөөдөр та ямар ч зүйлтэй нүүр тулж байсан, Бурхан бол түүнээс хамаагүй агуу Нэгэн. Таны араар муу ярьж явдаг найз хэмээх дайсан, таныг дампууруулахад хүргэж буй тэр өр төлбөрүүд, болон эмчийн оношлох ямар ч нөхцөл байдлаас Бурхан бол хамаагүй агуу Нэгэн. Олон жилийн турш таны тэмцэлдэж ирсэн донтолт болон харилцаануудыг тань устган үгүй хийхээр заналхийлж буй уур уцаараас Тэр бол хамаагүй агуу.

Сул дорой байдлууд, зовлон шаналал маань юу ч байлаа гэсэн хамаагүй, бид тэдгээрийг байдаг л зүйл мэтээр хүлээн авах шаардлагагүй. Бидэнд агуу байдалтай холбогдох боломж нь өгөгдсөн. Бидний Бурхан бол бүхий л үед ялдаг агуу Дайч Нэгэн. Өнөөдөр таньд Түүний тусламж яг юунд хэрэгтэй байна вэ?
Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Salvation Rise

NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө  онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи с...

More

Энэ төлөвлөгөөний төлөө NewSpring Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна