Төлөвлөгөөний мэдээлэл

Авралын эхлэлЗагвар

Salvation Rise

10-с 4 дахь өдөр

Өндөр

"The Hight"-г сонс, тэгээд дараахыг унш:

Хамгийн сүүлд та хэзээ нар жаргахыг харсан бэ? Хамгийн анх удаа уулс эсвэл тэнгис харж байсан үеээ санаж байна уу?
Биднийг гайхшруулдаг зүйлсийг бид зогсоод ширтэн хардаг. Тэрээр Хэн болох болон Өөрийнхөө хийдэг зүйлсийн талаар ямар нэгэн содон зүйлийг бидэнд харуулахдаа Бурхан үнэхээр гарамгай нэгэн.

Бидний хүсч байгаагаас хамаагүй илүүгээр Бурхан биднийг Өөрийг нь таньж мэдээсэй гэж хүсч байдаг. Бурхан Өөрийнхөө алдрыг тунхагладаг нэг арга зам бол байгаль мөн. Мөн Библиэр болон Есүсийн дагалдагч бусад хүмүүсээр дамжуулан Бурхан бидэнтэй ярьж байдаг.

Бурханы талаар олж мэдэх маш олон зүйлс бий. Сайн сайхан амьдралаар хэрхэн амьдрах, бусадтай хэрхэн харьцах, эхнэр нөхөр болон гэр бүлээ хэрхэн хайрлах, зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдэхэд Тэр бидэнд тусладаг. Ертөнцийг бүтээгч Бурхан, хүн нэг бүрийг амьдралдаа баяр хөөр болон бүрэн дүүрэн байдлыг мэдрээсэй гэж хүсдэг болох нь үнэхээр гайхалтай. Мөн, Библи дээр Тэрээр энэ бүгдийг бидэнтэй хуваалцдаг нь үнэхээр гайхалтай.

Хэрэв бид Библи уншихгүй бас бусад Христитгэлтнүүдээс суралцахгүй юм бол, Түүний талаар мөн амьдралын талаар Бурханы биднийг мэдээсэй гэж хүсдэг зүйлсийг харалгүй өнгөрүүлж байгаа юм.

Бурханы талаар ямар асуулт таньд байна вэ? Хариултуудаа олоход тань туслахыг та хэнээс гуйж чадах вэ?
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Salvation Rise

NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө  онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи с...

More

Энэ төлөвлөгөөний төлөө NewSpring Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.newspring.cc -с

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна